sonin.mn

МУИС-ийн шинэ цагийн “Е-номын сан”-гийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд  БШУ-ы сайд Л.Гантөмөр, МУИС-ийн захирал А.Галтбаяр нар оролцож багш, оюутнуудад баяр хүргэсэн юм. МУИС-ийн нэгдүгээр байрны зүүн талд бүтээн байгуулалтын ажлаа эхлэх уг номын сан салбар сургуулийн ямар ч оюутанд нээлттэй үйлчлэх аж.

Шинэ номын сан барьснаар номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж байгааг тус сургуулийн удирдлагууд онцлов.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг