Монгол улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөө орой /9 сарын 8/ -нд бүх телевизүүдээр албан ёсны мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол ахан дүүсээ,
Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу.
Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.
Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.
Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурванч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.
Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн бишээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн бишээ. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.
Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс дутахгүй чухал ажил. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсан.
Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сардаа төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.
Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур, цементийн үйлдвэрлэл гадны хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэгийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бvрэн хангана.
Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.
Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөгийг үлдээж чадсан. Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгнөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хорооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн.
Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай, төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна.
Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломжийг өгч, энэ жил 280 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.
Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтад оруулж, 10.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хувийн хэвшилд 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.
Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйвуулж улс төржүүлэх боллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:
1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,
2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,
3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгохыг зорьсон юм.
Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлуудыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-н гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.
Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр замыг бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа.
Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа.
Бизнесийн орчинг ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль НӨАТ-н татваруудаас чөлөөллөө.
Бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих зорилгоор Орлогын татвар, НӨАТ-н татваруудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.
Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг элдэв төрлийн дарамтнаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно.
Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.
Монгол ахан дүүсээ,
Бидний ажил үйлс, амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан.
Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм.
Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ...
Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.
Гэхдээ бид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-аас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна.
Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ.
Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг vйлчлэх ёстой.
Гадна дотны олон хөрөнгө оруулагчид манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм.
Саяхан Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцээн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментээ хариуцах нөхцөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.
Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж, том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна.
Улс төрийнхөө тэмцлийн үр дүнг Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар бус, харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ, аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ үнэлүүлдэг болохёстой.
Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. "Ордны хуйвалдаан"-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна.
Олон нийтийн, олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонхи үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй биз ээ.
Гэхдээ энэ нь хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс бултах арга зам болох ёсгүй бөгөөд Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол ахан дүүс ээ,
Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.
Шинэчлэлийн төлөө сэтгэл гарган хийж бүтээсэн, ухарч шантралгүй урагшилж тэмүүлсэн хоёр жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлдлээрээ өмөөрөн зогссон Монголын бүх иргэддээ талархалаа илэрхийлье.
Олон жилийн урхагийг эдгээж, уршгийг засаж явахад шинэчилэл өөрчлөлтийн ард бат хэрэм, хийж бүтээхэд торгуулийн суман болж зогссоор байгаа Ардчилсан намынхандаа талархалаа илэрхийлье.
Эх орныхоо төлөө эеийг эрхэмлэж, эвлэж хамтран хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон нам, бие даагч гишүүддээ талархалаа илэрхийлье. Гадаад бодлого, үндэснийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархалаа илэрхийлье.
Шинэчлэлийн Засгийн газрын чадамж, хүч бололцоо шавхагдах болоогvй байна. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай.
Төмөр замын асуудлаа эцэслэж, Таван толгой, Оюу толгойгоо хөдөлгөх ёстой.
Өрийн удирдлагын хуулиа баталж,эдийн засгийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох ёстой.
Хөрөнгийн биржээ амь оруулж, хувьчлал, төрийн өмчөө эзэнжүүлэх ажлыг шуурхайлах ёстой.
Хөрөнгө оруулалтын баталгааны сан болон Компанийн бизнесийн моргейжийг шинээр бий болгож, гэр бүл, найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлтэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой.
Хүүхэд багачуудаа халамжилж, хөгшид буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг ч нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой.
Хоёр долоо хоногийн дотор сvvлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна.
Мал сүрэг маань өсч өдгөө 60 саяд хүрлээ. Энэ тоон дотор монгол адуу 3 саяд хүрч тоологдлоо. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс, ирэх оны эхээр Монголчууд маань түүхэнд анх удаагаа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авна. Монголчууд бидэнд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчирхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр түвшин, түмэн олон минь амгалан байг.
Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Сэтгэгдэл0
Сөрсөн базаа
Ok demjij bna. Saihan ug helsen bna. Shinechleliig bol hiih l heregtei. Ahin chance oldoo ch uu ugui ch uu.. Ooriinhoo bodsonoor husseneer zorigtoi ajillah heregtei
... Монгол улс одоогийн байдлаар 8 тэрбум орчим $ ийн Ардчилсан Их Өрийн дарамтанд ордгоо орчихоод байна. Өнөөдөр хууль бус Ардчилсан хужаа Төрийн удирдлага болох ардчилсан хужаа луйварчид урвагчид хууран мэхлэх аргаар эзэгнэсэн Төрийн өндөр дээд суудлаасаа унахад л , ... үйлдсэн бүх гэмт хэрэг нь ил болж шоронд суух нь энгийн хэрэг болох бөгөөд , ... Монгол улсаас урвасан гэсэн үндэслэлээр Цаазын дээд хэмжээ уншуулах нь шударга ёсны шийтгэл болох болно. ... Гэвч зайлшгүй тулан ирсэн мөхлөө ямар ч үнээр хамаагүй хойшлуулахын тулд тэд юу ч гэж худал ярьж , юу ч гэж худал амлаж , юу ч гэж хууран мэхлэхэд бэлэн байх нь мэдээжийн хэрэг . ... Монгол Банк нь Валютийн нөөцгүй болж , $ дураараа өсөж , Цалингаа тавьж чадахгүй хэмжээнд төсөв нь хоосорсон байхад , Номын сангийн шинэ барилга барих хөрөнгийг шийдлээ хэмээн шоудаж буй нь чухам л аргаа барсан эмгэнэлт хошин шогийн үзүүлэн гэлтэй . ... Монгол улсын тусгаар тогтнолыг эрсдэлд оруулан ганхуулахад өөрсдийн бусармаг үйл ажиллагааг чиглүүлэн , Монголын ард түмний хөрөнгийг авилгадан идэж ууж , хулгайлж , дээрэмдсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид та нар хэдий удаан тэсэх вэ дээ . ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
8% iin huu deer ni avilgaliin 5% deer ni geed olon, 16% ees iluu baigaa
Эндээс нэг логок гаргалаа гарч байна, сөрөг хүчнийхэн болоод Женко, төр самууруулагч Элбэгдорж хичнээн их хорсоно, төдий чинээ сайн ажиллаж байна гэсэн үг. Тэдний шээс гоожих гээд байж ядаж байна. Элдэв башир арга сэдэж байна. Урд өмнө 2 -хон жилд ийм их ажил амжуулсан засгийн газар хэзээч байгаагүй монголын жирийн иргэд харж мэдэж байна. Анжис газар хагалах тусмаа гялалздаг, буланд ажилгүй хэвтэх тусмаа зэвэрдэг шиг улам гялалзаарай. Яг яс юман дээрээ өнгөрсөн хугацаанд нүүрс зэсний үнэ хадаж байхад МАН -ын засаг бэлэн мөнгө тарааж, бүтээн байгуултад зарах мөнгө хувааж идэж, дээрнь өр тавьсан шүүдээ. УБ-чууд санаж байгаа байх Баянзүрхийн нохойны хөшөөнд тэрбум төгрөг зарсан мөртлөө доогуур нь өнгөрдөг хэсгийн зам хичнээн олон жил там байсныг. Зам засаж байнаа гээд л асар үнэтэй Авдрантын ногоон амозонит боржингоор бордюр хийгээд байдаг зам бол ёстой там байсандаа. Үүл гарангуут ямар богосныг засгийн газар яаж өөд татсаныг бид мартаагүй. Бас нэг там зүйлийг МАРТАХ УЧИРГҮЙ. 2008 оны сонгуулийг удирдсан Элбэгдорж анх удаа хүн бүрт 1 сая төгрөг тараана гэж хаьтгайрсан ХАЛАМЖИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ болсноор Баяр давуулж амлан нийлээд 2.5 сая төгрөг тараах гэж Оюутолгой, Чалькогоос 1 миллиард долларын өр тавьж идэж ууж, архидаж завхайрч дуусгасан. Энэ бүх өрийг 2 жилд дарж, 130 сая долларын өр үлдсэн гээ биздээ. Ингэж бодит хөрсөн дээрээс өндийлгөж байгааг буруутгаж байгаа хүмүүсийн Монголын заналт дайсан гэмээр харагдаж байна. Юутайч шоргоолж шиг ажилсаг, нээлттэй, шантрашгүй, өр нимгэн ерөнхий сайддаа амжилт хүсэж, бусад улс төрчид бага улс төржөөсэй, муу байвал сайн гэдэг атгаг санаанаасаа салаасай, тогтвортой засаглалын төлөө яваасай гэж хүсье. Засагаар оролдогсодыг өнөөгийн сонгогчид хэрхэвч хүлээж авахааргүй байна. Элбэгээ хэмээх 24 жил төр үймүүлсэн хүнийг бүгд танилаа, хангалттай дэмжлээ одоо болоо, хүзүүгээ холготол зайдлуулж, өчнөө олуулаа шоронд орлоо, орох ёстой нь орсонгой хамгаалтад орлоо, одоо ёстой хаваасаг.
Duugai ogtsoroo chamag dahij huuli surchihig harah husel ch alga. Yun Olon um yaridiin hiisen Ajil gd bh yu bgan
... Ерөнхий хулгайч Н Алтанхуягийн ичих нүүргүй худал үгсийг уншаад энэ мэт луйварчид ийм зан гаргах нь зайлшгүй бөгөөд өмнө нь тулж ирсэн мөхлийн ангалаас яаж ийгээд мултрах гэж оролдох нь ойлгомжтой . ... Гэхдээ Хан Тэнгэрийн хилэнгийн гал, шударга үнэний илднээс зугтааж чадна хэмээн ардчилсан хужаа луйварчид урвагчид бодож байгаа бол ихэд эндүүүрч байгаа гэдгээ удахгүй яс махандаа тултал ойлгоцгоох болно. ... Дөнгөж л 2013 онд ерөнхий хулгайч Н Алтанхуягтангууд 1700 км засмал зам тавьсан хэмээн ихэд сүржин мэдэгдэл хийсэн ч ачир дээрээ 243,5 км засмал зам тавьсан бөгөөд 1700 км зам нь 2007 оноос хойш тавсан замын дүн хэмжээ, хэмээх бодит баримт ил гарахад хэлэх үггүй болж амаа хамхицгаасан . Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг зардал төсвийг хэд дахин өсгөж түмний хөрөнгийг хулгайлж тавьсан зам нь жилийн дараа гэхэд зам биш там болон хувирч байгаа жишээг олон нийт өөрсдийн нүдээр харж , машиныхаа эд ангийн эвдрэл , ослын үе дэх үхэл хагацлаар ойлгож мэдэж байгаа . 2014 онд Улсын төсөв алдаг оног цалин тавих хэмжээнээс илүү гарч чадахаа байж , Монгол банкны Валютын нөөц тэг хэмжээнд дөхөж , Ардчилсан Их Өр болох элдэв Бондын мөнгө хулгайлагдаад дууссан нөхцөлд , чухам ямар мөнгөөр тэр олон км зам тавьсныг нь, Бас тэр 2500 км засмал зам нь хаана байгааг асуумаар байна . ... Хятадын техник технолгиор барьсан Өмнөговийн Даланзадгадын Цахилгаан станц дөнгөж баригдаад шинээрээ үргэлжийн эвдрэл гэмтэл үүсэж , эцэстээ 4 р Цахилгаан станцын Монгол инженерүүд газар дээр нь очиж аваарын бараг бүрэн засвар хийж байж алдаг оног ажиллуулдаг болсон гашуун туршлага байдаг гэдгийг мэдсээр байж дахиад л Концессийн нэртэй Өр тавьж чанарын шаардлага хангахгүй Хятадын техник тенологиор , тэдний компаниар хэдэн өргөтгөл бариад түүнийгээ их ажил хийлээ хэмээн хашгирч байгаа бол харин Хятадын хулхи станцын үнэд төлөх олон тэгээр тоологдох Юаны Өрөнд оруулж , тэртэй тэргүй 8 тэрбүм $ ийн Ардчилсан Их Өрөнд оосорлуулсан Монголчуудыг нэмж шавартай хутгасан үйлдэл болсон гэдгийг ирэх цаг хугацаа үнэнээр нь нотлон харуулах болно. ... Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 125 $ байдаг ба Таван Толгойн коксжих нүүрс 30 $ үнээр зарагдаж буюу Хятадууд өөрсдийн гар хөл Ц Элбэгдорж , Н Алтанхуягтай хавсран илтэд дээрэмдэж , Оюу Толгойгоос орж ирэх хөрөнгө мөн л эдэнтэй эвссэн харийнхны халаас руу шургаж алга болж байгаа үед , Долларын ханш 2000 төгрөгөнд дөхөж , Нарийн төмөр зам аар Монголын баялаг хяналтгүйгээр гадагшаа маш хямд үнээр зарагдан хулгайн нөхцөлөөр урсан гарах аюул нүүрлэж , Монголын газар шороо Хятадууд болон харийнханд их хэмжээгээр зарагдах ноцтой аюул тулгараад байгаа нөхцөлд хэт өссөн элдэв хуурамч тоо , ардчилсан хужаа луйварчид урвагчид та нар хэзээ ч хийж чадахгүй ирээдүйн бүтээн байгуулалтын тухай балгалзан ярих чинь , ядуурч доройтсон Монголчуудыг тавлан доромжилж байна хэмээн ойлгогдож байна. ... Хичнээн метаны хий олдсон ч , хичнээн их хэмжээний газрын тос олдсон ч бүгдийг нь Ардчилсан хужаа луйварчид урвагчид ямар ч хяналтгүйгээр Харийнхантай нийлж нарийн төмөр замаар эсвэл ган хоолойгоор хулгайлж луйвардаж дээрэмдэж цөлмөх нигууртай бөгөөд бидний Монголчуудад чухамдаа ямар ч ашиггүй гэдгийг хүмүүс одоо л сайн ойлгож эхэлж байна. ... Эцэст нь ерөнхий хулгайч Н Алтанхуяг чам шиг эрээгүй худалч , хогын урвагч, бузар этгээдийн байх ёстой газар нь Шорон бөгөөд тэндээсээ чи Тамд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Чингэс буудалыг идсэн Сү.Батболд 1 тэрбум долларын өр тавиагүй юү, С.Баяр 5 залуу алж, 1.5 сая төгрөг хүн бүрт амлаж өр үүсгээгүй юү, Элбэгээ 1 сая төгрөг амлаж хавтгайрсан халамж үүсгээгүй юү, Энхбаярын засаг авилгалд живүүлэгүй юу, Жасрай гуай монголын түүхийн масштбаас хайран 4 жил алдуулаагүй юу. М.Энхболд газрын авилгалыг гааруулж утаа , түгжрэлийг үндэслээгүй юу.Энэ бүхнийг чинь засаж залруулж баасыг чинь цэвэрлэж байгааг харахыг хүсэхгүй бол заяа чинь муу комментерний зулбасгаа
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Chi uuruu tanhimtaigaa hamt zailaachee. Mongoliin hamgiin uhaan muutai said aa
Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч доор юм болно. А.С. Филатова

Их ч мөнгө зарж олон ч ажил хийж. Харин үр дүн нь ард бидэнд наалдахгүй, танай хүргэн базуудад л наалдаж байгаа бололтой. Ард бидний амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад тавлаж байгаа юм шиг ийм юм ярихад дургүй хүрч байна, Алцанхуялаа.
Goliig ni olj helleedee. Baylagiig hedhen hun saindaa bish aztaidaa hurtej baigaa bolohoos egel jiriin Mongol hunii huvid amidral dordoj baina. Bidnii amidral 1990 onoos omno iluu deer baisan!
Би нэг товийг сахихыг л боддог хун. Тэгэхгуй гээд ч нолоотэй хун биш. Шуумжлэл тэмцэл байлгуй яахав. Бэрхшээл дутагдал30 жил хуримталсан болохоор одоогийнханд амаргуй нь мэдээж. Омнох засагт ч амар байгаагуй. Хоер жилд их зуйл амжуулжээ. Хамгийн гол нь маш мэдрэмжтэй, ирээдуйдээ итгэсэн тооцоолсон шинжтэй ходолж байгаа нь зов. Сорог хучин их хучтэй, хурцхан тэмцэх нь ч ойлгомжтойг тооцоолдог бизээ. Харин таны нам доторхи итгэл муутай хумуусийн уйл ажиллагааг тооцох хэцуу байдаг юм. Дэлхийн Хамгийн хучирхэг лидеруудийг дайснууд нь биш хажууд нь байсан хумуус л хорлож байсан.
Монго огно гэдэг амлалтыг 2004 оноос хэрэгжуулсны гай нь ингэж гарч байгаа юм даа ? Дээрээс баахан худалч хулгайч сайд нар бии болсны гай ? Эдиин засаг нь доройтохооргуй монгол иим тэнэг байдалд орсон нь улс торчдиин алдаа ? 10 жилд бии болгосон алдаа нь Алтанхуягиин засгиин газрын хавдар нь болж бна даа
fraktsiin dain urgeljilj bna daa
Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ
Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ
Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ
Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ
Эзэн-100” хөтөлбөр “Эзэнгүй-100” болов. Эрх баригчдын амласан “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн нь “Хүн шиг биш нохой шиг амьдарч, олуулаа биш хэдүүлээ хөлжье” болжээ
Сайн байцгаана уу? Зарим нэгэндээ "аашлуулж загнуулах юм л" хэльедээ, хэхэхэ. Монгол Төрийн ЗГ-ийг толгойлогчдоос Алтанхуяг гайгүйгээр хэлэгдэж үлдэх болвуудаа.
Үхэх гэж байгаа хүний үг шиг юм байна. Хаана байна аймгуудыг хатуу хучилттай замаар холбоно гэсэн Сүхбаатар,Дорнод аймгийг холбоно гэсэн . 2 жил худлаа ярьлаа. Мянганы зам Мянгуужингийн зам гэж Баабарын үгээр Алтанхуяг явж Мянгуужингийн үлгэрээ ярьсаар явах уу.
Хеерхий еревдчихлее байна Нойргуй хоноод байгаа бололтой Улаан цагаандаа гарчихсан засаг бумбандаа бууждээ хеерхий
Худлаа хуцаж ард түмнийг хуурах байхдаа.Амиа хоохойлхын тулд шал өөр болдог юм байна.Сайд нарыг сольвол солих хугцаа өнгөрсөн шүүдээ!!Тэнэгтүүлэх аргаа хэрэглэхдээ тулжээ чааваас.Ийм урваач хүмүүсийг хуулийн байгууллага хөрзийтөл шалгах хэрэгтэй
Yum hiij bgaa Hun dandaa adlagdaj buruutaj baidag Altanhuyag saidiig demjij bna
Gui e tgd odo yu hiisen yum be? Hurgen huu ni tender zalidaj ulsaa hulhidaad terbumtan, ohin ni hulgai hiigeed terbumtan, zovlohuud ni tender bolon hariutssan ajilaasaa hulgai hiigeed terbumtan, oir havid baigaa bugd ni alban tushaal erh medlee urvuulan bid buhnees hulgai hiigeed terbumtan, ooroo ichihgui hudal helj tarhi ugaan alban tushaalaaraa dalailgan terbumtan bolson ni tgd zov uu? Chinii ideh hool, ireeduid chinii huuhdiin ideh ystoi hoolnoos ichihgui hulgai hiij baigaa hun zov uu? Cham shig shalchgar yumnuud hunii bogs l dolooj amidardag yum da.
Ali hediinee uuniigee hiij baihgyu yugaa hiigeed hariutslaga tootsohgyu ,tootsyylahgyu,olon yamd baigyylj ah duus hamaatan sandangaa tsyglyylsiin,odoo yhaan oroo yu.Ene buhniig eh ornii erh ashigiin uudnees hiigeech gej zub,uj helj,shaardaj baisan humuusiig uzen yadaad uursdiinhuu esreg bn gej tenegteed baisan bizdee,er ni ene ih ylsturjiltiin eh undes ni tanai namaas ehleltei.Anh yamr baisanaa hamgiin ih marysan huneer todorno shuu
MANAN giinhan dandaa ylsturjij yabsaar eh ornoo ballaj dyysaad yhaarch baigaa um bizdee.Ham gej balairsan umnuudaas bolj Mongol min samryylaad dyyslaa dyyslaa.24 jiliin ta nariin tenegleliin gaig ard tumen uurch baigaa,ta nar ch yah be childiitlee,deelendee bagtahgyu boltloo targalasan l bh.Nuguu Tsermaagiin tyrsan Dagdangiin abgain targalsan 2 iig haritsyylbal tenger gazar shig
yum unshaad shaaj ugch bna daa, Altsanhui
1996-2000 онд ажил хийж чадахгүй засгийг огцруулаад байсан, энэ засгийн газар тэр үеийнхээс ч дор, зөвхөн өөрсдийнхөө төлөө л зүтгэж байхад огцруулж чадах сөрөг хүч алга. Тэр үед МАХН сайн байжээ. Эдийн засгийг унагааж ард түмний амьдралыг авах юмгүй болгосон хамгийн муу засгийн газар хэр нь мөн донгсвоо. Ард түмэн тэнэг биш шүү. Бүгд л муу дүн тавьдгаа тавиад зайлаасай гэж хүлээж байна.
БОЛЖ БАЙНА. БАЯР ХҮРГЭЖ,АМЖИЛТ ХҮСЬЕ.
sain bna ajild chin amjilt husie
Хариуцлага хүлээж чадахгүй байна гэдэг хамгийн муу зүйл. Буух хэрэгтэй
Нэг нөхөр л нэг хэдэн танил үгээр дахин дахин орж бичжээ. Хоёрхон үгэндээ танигддаг өндөгөн толгойтой, хялгасан хоолойтой, дэрсэн шилбэт байна даа чи.
Эндээс нэг логок гаргалаа гарч байна, сөрөг хүчнийхэн болоод Женко, төр самууруулагч Элбэгдорж хичнээн их хорсоно, төдий чинээ сайн ажиллаж байна гэсэн үг. Тэдний шээс гоожих гээд байж ядаж байна. Элдэв башир арга сэдэж байна. Урд өмнө 2 -хон жилд ийм их ажил амжуулсан засгийн газар хэзээч байгаагүй монголын жирийн иргэд харж мэдэж байна. Анжис газар хагалах тусмаа гялалздаг, буланд ажилгүй хэвтэх тусмаа зэвэрдэг шиг улам гялалзаарай. Яг яс юман дээрээ өнгөрсөн хугацаанд нүүрс зэсний үнэ хадаж байхад МАН -ын засаг бэлэн мөнгө тарааж, бүтээн байгуултад зарах мөнгө хувааж идэж, дээрнь өр тавьсан шүүдээ. УБ-чууд санаж байгаа байх Баянзүрхийн нохойны хөшөөнд тэрбум төгрөг зарсан мөртлөө доогуур нь өнгөрдөг хэсгийн зам хичнээн олон жил там байсныг. Зам засаж байнаа гээд л асар үнэтэй Авдрантын ногоон амозонит боржингоор бордюр хийгээд байдаг зам бол ёстой там байсандаа. Үүл гарангуут ямар богосныг засгийн газар яаж өөд татсаныг бид мартаагүй. Бас нэг там зүйлийг МАРТАХ УЧИРГҮЙ. 2008 оны сонгуулийг удирдсан Элбэгдорж анх удаа хүн бүрт 1 сая төгрөг тараана гэж хаьтгайрсан ХАЛАМЖИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ болсноор Баяр давуулж амлан нийлээд 2.5 сая төгрөг тараах гэж Оюутолгой, Чалькогоос 1 миллиард долларын өр тавьж идэж ууж, архидаж завхайрч дуусгасан. Энэ бүх өрийг 2 жилд дарж, 130 сая долларын өр үлдсэн гээ биздээ. Ингэж бодит хөрсөн дээрээс өндийлгөж байгааг буруутгаж байгаа хүмүүсийн Монголын заналт дайсан гэмээр харагдаж байна. Юутайч шоргоолж шиг ажилсаг, нээлттэй, шантрашгүй, өр нимгэн ерөнхий сайддаа амжилт хүсэж, бусад улс төрчид бага улс төржөөсэй, муу байвал сайн гэдэг атгаг санаанаасаа салаасай, тогтвортой засаглалын төлөө яваасай гэж хүсье. Засагаар оролдогсодыг өнөөгийн сонгогчид хэрхэвч хүлээж авахааргүй байна. Элбэгээ хэмээх 24 жил төр үймүүлсэн хүнийг бүгд танилаа, хангалттай дэмжлээ одоо болоо, хүзүүгээ холготол зайдлуулж, өчнөө олуулаа шоронд орлоо, орох ёстой нь орсонгой хамгаалтад орлоо, одоо ёстой хаваасаг.
Монгол улс хамгийн түрүүнд цаазын ялаа сэргээх ёстой шүү. Элбэгээ олон мянган алуурчдыг төрүүлсэн. Алтанхуяг хэн нэгэнд таалагдах албагүй. Ганцхан олдсон энэ нэр төртэй албыг сайн хашиж нэрээ сайнаар үлдээх л хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хэрэгтэй. МАН юу бүтээсэн бэ. Хаа сайгүй байдаг балгаснууд босгож 100 орчим жил үзэл суртал хоосон чалчсаар ирсэн.
Za boli doo. Chi ichij uheechee. Chmg shorongiin hadaas bolgood daraagiin bor oims gozolzuulagch bolgohoo mongol tor medeh bailgui de. Cham shig hulgaich nariin tolgoilogch baih bairandaa l baival taaraa. Zailval taarna. Chinii ugend itgeh teneg odoo baihgui balgui de erh bish.
Худлаа ярихаа хэзээ болих вэ чи.Одоо чиний vгэнд хэн ч итгэхгvй.Далан худалч,цадашгvй шуналтан чи далд ороочээ.
Хятад хүн монголчуудад хандаж байгаа юм шиг "Монгол ахан дүүсээ" гэж харь хүний сэтгэлгээгээр хандаад байхдаа яахав дээ. Албан тушаалдаа 2016 он хүртэл зууралдах гэсэн ээлжит "шоу", сонгуулийн сурталчилгаа нь эхэлж байгаа нь энэ. Эхлээд бурууг нь шүүмжилж, ойлгуулж чадсан хүмүүст баярлах ёстой биш үү. Дэмжигчид, АН-хандаа баярлалаа ч гэх шиг сонин сэтгэдэг нөхөр вэ??????
Валтын ханшийг 35 хувь унагаж өчнөөн олон компаниууд хаалгаа барьж хэдэн арван мянган хүн ажилгүй орлогогүй болсон. 70000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бн. хүүхдээ харж байгаа хүмүүст мөнгө олгоно гэсэн яасан. цалин өсөөгүй мөртлөө валютын ханш 35 хувиар унасан нь ард түмний амьдрал 35 хувиар ядуурсан гэсэн үг. Гадаад валютаар бүх амьдралын хэрэгцээт зүйлээ гаднаас авдаг. Тэгэхээр бүх юмны үнэ өссөн. Цалин өсөх нь битгий хэл цалин өгдөг компаниуд ихээр хаалгаа барьсан. Ийм байхад өчнөөн их юм хийлээ гэж яаж ярьж чадаж бн. Ер нь за гэж ярьдагаа боль. Над зам чинь улс орныг сүйрүүлж бн. Өдөрт хэдхэн машин явдаг замыг өчнөөн өртөгөөр барьж байхаар эхлээд үйлдвэрүүд барьж хүмүүсээ урт хугацааны орлоготой болгож гаднаас авдаг зарим юмаа өөрсдөө хийдэг болоход анхаараачээ. Хамаг мөнгөө замд өгч байгаа чинь маш буруу байгааг яагаад ойлгохгүй бн.
Монголоороо улдсэн ганц улс торч нь Алтанхуяг унэн дээ ? Сая Путинтэй оросоор еронхиилогч яриад л хоорхии муу еронхии сайд орчуулагч авгайтай хамт явж байсан . Ер нь хорлолыг хиигч нь еронхиилогч юм шиг