sonin.mn

ЦЕГ-ын дарга, тэргүүн  комиссар С.Баатаржав өнгерсөн баасан гарагт ажлаа хүлээн авч,  ЦЕГ-ын даргаар албан ёсоор томилогдсон. Тэрбээр ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын Дотоод  хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулж, ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр,  Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Харин тэдний орны албан тушаалтнуудыг ЦЕГ-ын шинэхэн дарга С.Баатаржав томилсон байна. Үүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Амгаланбаатарыг, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор Ц.Арвинбуудайг, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан орлогчоор хурандаа Д.Энхбаярыг тус тус томилжээ.

Мөн ЦЕГ-ын дарга С.Баатаржав Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлан Хууль зүйн сайдын бүтцэд oгт байгаагүй УМБГ, ЭЦГ-ын даргын албан тушаалыг хүчингүй болгожээ.

У.Мичид

Эх сурвалж: