sonin.mn

ТОКИО. /Тhe diplomat/. Энэ оны 11 дүгээр сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу APEC-ын дээд хэмжээний уулзалтаас өмнө Бээжин бүс нутгийн харилцаагаа сайжруулахыг оролдож байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан худалдааны гэрээнүүд ач холбогдлоо өгнө гэсэн найдлага төрүүлж байна. Хоёр талын аль аль нь үүнийг хүлээж байна.

Монгол Улс хөдөө аж ахуйн бус салбарууддаа, ялангуяа уул уурхайн салбарт илүү хөрөнгө оруулалт хийж, Хятадын төмөр замаар дамжин гадаад зах зээлүүдэд гарах хэрэгтэй байгаа юм. Зэс, нүүрс голдуу экспортынх нь 90 хувийг эзлэн эдийн засагт нь Бээжин ноёрхож байгаад Монгол Улс түгшсэн хэвээр байна. Тус улсад бараг сонголт байхгүй.

Учир нь экспортын гол зах зээлүүдэд бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд наад зах нь Хятадаар дамжин өнгөрөх шаардлагатай. Хоёр талын худалдаа 2002 онд 324 сая доллар байсан бол, 2013 онд зургаан тэрбум доллар болон тэлсэн бөгөөд 2020 он гэхэд 10 тэрбум доллар болгон өргөжүүлэхийг Си дарга санал болгосон.

2013 онд 11,7 хувиар өссөн Монголын эдийн засгийн өсөлт 2014 оны эхний зургаан сард 5,3 хувь болон саарсан нь “SouthGobi Resources” шиг уул уурхайн компаниудын хувьцааг их хэмжээгээр худалдан авах гэрээг урьд нь болиулсан ч уул уурхайн салбартаа Хятадын хөрөнгө оруулалтыг илүү авахыг зөвшөөрөхийг ятгаж байгаатай холбоотой байж магадгүй.

Мөн Монголын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд тус улс албан ёсны бодлогоороо  Хятад болон Оросын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэн “гуравдагч хөрш”-үүдтэй харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. “IHS Country Risk” хүрээлэнгийн ахлах шинжээч Нейл Эшдауний мэдэгдсэнээр, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр нь Монголын дэд бүтцэдээ  хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу Хятадын зах зээлд илүү холбогдох боломж олгох учраас Си даргын саяын айлчлалын хамгийн гол үр дүн байж болох юм.

“Nikkei Asian Review” цахим хэвлэлийн мэдээлснээр, худалдаа өргөжсөний эдийн засгийн ашиг тусаас гадна, Си дарга энэ уулзалтыг “бүс нутгийн улсуудтай тогтвортой харилцаатай байхыг хөхүүлэн дэмжиж, нөлөөгөө бэхжүүлэх хүсэлтэй байгаа” Хятадтай хэрхэн бизнес эрхлэх чадвараа харуулах боломж гэж мөн найдаж байна.

Энэ бодлогоо тэрбээр өнгөрсөн намар зарласан ч далайн тэнгисээр хиллэдэг хөршүүдийнхээ олонхтой Дорнод болон Өмнөд Хятадын тэнгистэй холбоотойгоор үүссэн газар нутгийн маргааны улмаас бүс нутгийн улсууд Хятадыг эсэргүүцэх болсон.

Гэхдээ тэдгээр улсын заримтай нь, ялангуяа, ирэх 11 дүгээр сард болох APEC-ын дээд хэмжээний уулзалтаас өмнө тус арга хэмжээнд оролцох улсуудтай одоо Си харилцаагаа сайжруулах сонирхолтой байна. Япон улс харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа хэдийн илэрхийлсэн. Тодруулбал, Ситэй дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтийг Ерөнхий сайд Шинзо Абэ нэг бус удаа тавьсан юм.

Мьянмарт саяхан болсон Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /ASEAN/ дээд хэмжээний уулзалтын үеэр улсынхаа Гадаад харилцааны сайдыг Японы гадаад харилцааны сайдтай уулзахыг зөвшөөрч, Японы Ерөнхий сайд асан Ясүо Фүкүдотой өнгөрсөн сард сэм уулзсаныхаа дараа Си дарга харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь БНХАУ харилцаагаа түр сайжруулахад бэлэн байгааг илтгэж байж магадгүй.

Вьетнам, Филиппин зэрэг улс Хятадтай харилцаагаа сайжруулахаас өмнө газар нутгийн асуудлаар илүү хамтран ажиллах шаардлагатай байж магадгүй. Одоогоор, хурцадмал байдлыг намжаахын тулд Хятад улс чекийн дипломат бодлогыг /хоёр улс хоорондын дипломат харилцааг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн тусламж, хөрөнгө оруулалтыг нээлттэй ашиглах олон улсын бодлого/ хэрэгжүүлэх нь ахдах юм шиг гэж Японы “Тhe Diplomat” цахим хуудасны туслах редактор Клинт Ричардс бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг