sonin.mn

Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, Тэнгэр даатгал компаниас  “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон байна.

Дээрх хөтөлбөрийн  нээлтийг 2, 5, 20 дугаар сургууль дээр зохион байгуулахаар болжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  гэмт хэргийн зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиуд бий болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Түүнчлэн  эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад дүн шинжилгээ хийх аж. Мөн эцэг, эхчүүд, сурагчдын дотоод хяналтыг бий болгох, сургуулийн дотно, гадна талд аюулгүйн бүсийг бий болгох юм байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг