sonin.mn

АНУ-ын засаг захиргаанаас ОХУ-ын “Ази” банкны эсрэг хориг арга хэмжээ авсан талаар РИА Новости мэдээллээ. Энэ банк өмнө нь “Химэксимбанк” нэртэй байсан аж.

Вашингтоноос уг банкийг Ираны цөмийн хөтөлбөрт оролцсон гэж сэжиглэж байгаа учраас хориг тавих шийдвэр гаргасан тухай АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурьдсан байна.

АНУ-аас Ираны тээврийн фирм, нисэхийн компани, таван банкинд хориг арга хэмжээ авчээ. ОХУ-ын “Ази” банк нь өнгөрсөн зургаадугаар сард Ираны Засгийн газарт 13 сая ам.доллар шилжүүлэхэд үйлчилсэн аж.

Түүнээс гадна АНУ-аас хориг тавиад байгаа Ираны “Export Development Bank of Iran” болон “Bank Tejarat” банктай харилцаатай байсан гэнэ.

Эх сурвалж: