sonin.mn

КИЕВ./Ukrinform/. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Герман ван Ромпей нар Украины байдлыг тогтворжуулж, хурцадмал байдлыг намжаах зорилгоор Путинд үзүүлэх шахалтаа чангатгахаар тохиролцжээ.

Энэ тухай “24 дүгээр суваг” Британийн Засгийн газрын цахим хуудасны мэдээллийг иш татан дамжуулсан байна. “Украины байдлыг намжаах зорилгоор Оросын Ерөнхийлөгчид үзүүлэх шахалтаа үргэлжлүүлэх ёстой гэдэг дээр хоёр удирдагч санал нэгдсэн” гэж мэдэгдэлд дурджээ.

Түүний сацуу, Киев дэх Европын комиссын төлөөлөгч, Чехийн Давид Стуликийн үзэж буйгаар, Крымд халдан довтолсноо Орос улс Украины эх газарт давтаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг