Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд цагдаагийн хурандаа С.Баатаржавыг томиллоо. Түүнийг өнгөрсөн онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилсон.
С.Баатаржав нь цагдаагийн хурандаа цолтой, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ЦЕГ-ын даргаар тус тус ажиллаж байсан. Мөн УМБГ-ын даргын албыг ч хашиж байсан туршлагатай нэгэн юм.Түүнчлэн 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан бөгөөд алба хашиж байв.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч 14-ний өдөр ЦЕГ-ын хуучин дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүнээс хойш тус газрын тэргүүн дэд дарга С.Баатаржав даргын алба түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Zuv ,odoo bilegtiin gar hol bolj baisan hurandaa nariig halaarai
Танд амжилт хусе анхан шатанд уурег гуйцэтгэж байгаа бага дунд бурэлдэхуун дээр анхаараач ээлж халаагуй ажилаж байна одорт нэг унгуй хоол огох дурэмт хувцасаар бурэн хангах зэрэг ажил зохиож огооч