sonin.mn

"Инвест Монголиа-2014" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ирэх сарын 2,3-нд “Blue Sky” зочид буудалд болно хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдлээ.

“Чуулга уулзалтад  Засгийн газар, УИХ-ын гишүүд, судлаачид, эдийн засагчдаас гадна хувийн хэвшлийнхэн оролцож, Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын компаниудад хөрөнгө оруулж хамтран ажиллах түнш олоход нь туслах зорилгоор “Фронтиер Конференс” байгууллагаас найм дахь жилдээ дээрх чуулга уулзалтыг  зохион байгуулах гэж байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг