sonin.mn
"Zaluu.com" сайтад "Police" гэсэн хувцастай хятадууд Монгол улсад хамгаалалтын алба ажиллуулж байна" гэх нийтлэлийн дагуу 2014-08-р сарын 20ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах "Элегант Интернэшнл" ХХК-ийн хөрөнгө оруулалттай БНХАУ-ын иргэн Жан захиралтай "CRCG Mongolia" компанийн байранд цагдаагийн байгууллагаас шалгалт хийлээ.
 
Тус компани 2014-04-р сараас эхлэн барилгын үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд "Есөн Эрдэнэ" гэрээт харуул хамгаалалтын алба хамгаалалтыг нь хариуцан ажилладаг юм байна. 
 
Шалгалтын явцад "Zaluu.com" сайтын нийтлэлд бичигдсэн шиг "Police" гэсэн хувцастай хятад иргэд байгаагүй болохыг тогтоожээ