sonin.mn

МОСКВА. /NHK/. Украины байдал Ерөнхийлөгч Владимир Путины энэ намар Япон улсад хийхээр төлөвлөсөн айлчлалд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдлээ.

“Путин урилгыг хүлээн авсан. Хоёр тал айлчлалыг хэзээ хийхээ зөвшилцсөн. Украины байдал айлчлалд нөлөөлөхгүй” гэж тэрбээр хэлэв. Энэ оны хоёрдугаар сард Оросын амралт зугаалгын Сочи хотноо Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзахдаа энэ айлчлалын талаар зөвшилцсөн.

Харин дараа нь Украины хямралтай холбогдуулан Японы удирдагч нар ОХУ-д хориг арга хэмжээ авсан билээ. Үүний хариуд улс руугаа Японы зарим иргэнийг нэвтрэхийг өнгөрсөн долоо хоногт ОХУ хориглосон юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг