sonin.mn
Сүүлийн үед Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл цахим ертөнцөд алдартай дүү­гээ­сээ болж олон асуудалтай тулгарсаар яваа.
 
Инженер Ц.Бат нэрээр твитер, фейсбүүк хуудсанд алдаршсан Ц.Бат гэгч нь Зам тээврийн сайд А.Гансүхийг дайрч, дором­жилсон хэргээр 100 хоног баривчлах шийдвэр сонсч “аавынд” тааз ширтсэн шигээ хэвтэж байгаа. 
 
Тэгвэл “шилдэг нийтлэлч” гуншинтай Баабар инженер Ц.Батыг өмөөрч Зам тээврийн сайд А.Гансүхийг “Улс орны эдийн засгрийг унагаасан тэр чацгыг юу ч гэсэн яадаг юм” хэмээн айхтар сүрхий ноцоод авчээ. 
 
Түүгээр ч зогсохгүй “Японы хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дээрэмдэх ажиллагаа зохиож байсан новш шүү дээ” гэж барим тавим агсарчээ. 
 
Эрхэм нийтлэлчийн энэхүү цочир мэдээллийг уншсан жиргээчид “Жиргээнд хэлсэн үг бүрийнхээ төлөө хариуцлага хүлээж магадгүй болсон энэ аймшигтай цагт эрхэм Баабар ч хоригдохыг хэн байг гэхэв. А.Гансүх сайд харин Баабарыг шүүхэд өгч чадах болов уу” гэцгээн хариу хүлээцгээж сууна. 
 
Хэрвээ А.Гансүх сайд Японы хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх гэсэн бол хэрэгт хутгалдаж болзошгүй нь.  Харин эрхэм Баабартан төрийн сайдыг гүтгэсэн бол дээлээ толгой дээгүүрээ нөмөрч таарах байх. Бид иймэрхүү л нийгэмд амьдарч байна. 
 
Эх сурвалж: