sonin.mn

ТОКИО. /NHK/. БНХАУ болон Монгол Улсын төрийн тэргүүн нар хоёр улс хоорондын харилцаагаа стратегийн хамтын ажиллагаа руу шилжүүлэн өргөжүүлэхээр зөвшилцлөө.

Хятад улсын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй пүрэв гарагт хэлэлцээ хийсэн юм. Хятад улсын дарга сүүлийн 11 жилийн хугацаанд Монгол Улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм.

Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, өргөн цар хүрээг хамарсан салбарт, тухайлбал, дэд бүтцээ сайжруулах, ашигт малтмал, худалдаа, санхүүгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрт хоёр улсын удирдагч нар гарын үсэг зуржээ.

БНХАУ нь Монголын худалдааны хамгийн том түнш юм. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс билээ. Гэхдээ улсад нь Хятад нөлөөгөө хэт их бэхжүүлж болзошгүй гэж Монгол Улс болгоомжилж байна.

Монгол Улс харилцаагаа бэхжүүлсээр байгаа Японыг БНХАУ болон ОХУ-ын дараа орох гуравдагч хөршөө гэж үздэг юм. Си Зиньпин дарга энэ айлчлалаар дамжуулан Монголд Хятадын нөлөөг бэхжүүлэхийг хүсэж байгаа нь илэрхий байна. Монголын дэд бүтцийг сайжруулахад туслах замаар Си Зиньпин Хятадын эрчим хүчний  эх үүсвэрийг хангах хүсэлтэй байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг