sonin.mn

“Монгол шуудан” ТӨХК-иас БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалтай холбоотойгоор “Түүхэн айлчлал” сэдэвт маркийг шинээр хэвлэн гаргасан байна.

Уг маркийг нийт 10 мянган ширхэг хэвлэсэн бөгөөд 1760 төгрөгөөр борлуулах аж. Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиож байгаатай холбогдуулан 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан. Энэхүү ойн хүрээнд хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалыг түүхэн айлчлал хэмээн үзэж уг маркийг хэвлэсэн байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг