sonin.mn

ЖАКАРТА. /BBC/. Индонезийн Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг дэмжих шийдвэр гаргаснаар Жакарта хотын захирагч Жоко Видодо тус улсын дараагийн удирдагч болох нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн армийн генерал асан Прабово Субьянтогийн гомдлыг тус шүүх “хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй” гэж үзэж байгаагаа өчигдөр зарласан байна.

Долдугаар сарын 9-нд болсон тус сонгуульд их хэмжээний луйвар орсон гэж Прабово гомдол гаргасан юм. Түүний хэлснээр, сонгуулийн комисс болон ажиглагчдын тоолсон санал зөрүүтэй гарчээ. Ирэх сарын 20-нд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо бэлтгэхийн тулд Жоко Видодо нийслэл хотын захирагчийн албан тушаалаасаа удахгүй огцорно.

Прабовогийн хэдэн мянган дэмжигч Үндсэн хуулийн шүүхийн ойролцоо жагссан аж. Зарим нь чулуу нүүлгэж, цагдаа нарын хамгаалалтыг эвдэхийг оролджээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч болон усан буу ашигласан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг