sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпины айлчлалтай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 10 цаг 45 минутад эхэлнэ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах юм. Түүний дараа Хүндэтгэлийн хуралдаан эхэлж, БНХАУ-ын дарга Си Зиньпин Улсын Их Хурлын гишүүд, монголын ард түмэнд хандаж үг хэлнэ.
 
Дараа нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хааж үг хэлэх аж.
 
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцоно.
 
Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин "Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуй" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, "Бэсрэг наадам" сонирхсоноор түүний айлчлал өндөрлөх юм.
 
Д.Эрдэнэсувд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг