sonin.mn
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний алт илэрлээ гэсэн цуур­хал гарч, гар аргаар хууль бус алт олборлогчид Баянгол багаас зүүн тийш 15 км-т орших Цагаан дэл гэдэг газар ухаж сэндийчсэн хэрэг гарчээ. 
 
Улмаар Өмнөговь, Баянхонгор, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн улсын дугаартай 50-70 машин, нийт 250-300 орчим хүн тус газар нутагт ирснийг аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хамтран таслан зогсоох арга хэмжээ авч ажиллажээ.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбог­дуулан “Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хэсэг байгуулах тухай” аймгийн Засаг даргын А/374 тоот захирамж гарчээ.
 
Иймд худал мэдээлэл тарсны улмаас байгаль экологид хохирол учрах, бэлчээр тахлагдах, үүнийг дагасан гэмт хэрэг гарах магадлалтай байгаа тул нийт ард иргэдийг ташаа мэдээлэлд автахгүй байхыг холбогдох газруудаас анхаарууллаа. 
 
Эх сурвалж: