sonin.mn
Монгол улсын Ерөнхийлөгч асан,МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 7-р сарын сүүлээр эх орондоо ирэх гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй билээ.
 
Үүнтэй зэрэгцэн түүнд үхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий  2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт бусдаас луйвардсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
 
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг хэргийг шалгаж буй бөгөөд МАХН-ын зарим удирдлагуудын хэлж буйгаар хохирогч нь Еврей хүн гэх.
 
Тэгвэл Н.Энхбаярт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан бичгийг Монгол дахь гэрийнх нь хаягаар удаа дараа явуулсан байгаа аж. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр хэрэв Монголд ирвэл дахин баривчлагдах нөхцөл байдал үүсээд буй бололтой.
 
Иймээс ч Н.Энхбаяр Монголд ирэх магадлал тун бүрхэг болж буй ажээ.


Ч.Явуу