sonin.mn

БШУ-ны сайд өөрийн багцад батлагдсан төсвөөсөө 2013-2014 оны хичээлийн жилд дээд боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулжээ.

БШУЯ-ны захиалгын дагуу улсын төсвийн санхүүжилтээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Эм зүйн сургуулийн 2800 метр.кв талбайтай дөрвөн давхар хичээлийн барилгыг барьж өнгөрөгч гуравдугаар сард ашиглалтад оруулсан.

 АШУҮИС-д олон улсын жишигт нийцсэн номын сангийн долоон давхар барилга барьж байна. Мөн ирэх 10 дугаар сард Монголд анх удаа оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие дааж сурах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор шилэн дээвэртэй “Эко” цогцолборын барилгыг хүлээн авах аж.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг