sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Itar-Tass/. АНУ-ын томоохон банкуудын нэг болох “Bank of America” банк санхүүгийн хямралын өмнө үнэт цаасны луйвар хийснийхээ төлөө  хамгийн дээд хэмжээ буюу 17 тэрбум долларын нөхөн төлбөрийг төлөх талаар тус улсын Хуулзүйн яамтай эцсийн тохиролцоонд хүрчээ. Энэ тухай лхагва гарагт “Accociated Press” агентлаг мэдээлсэн байна.

“Bank of America” 10 сая долларыг АНУ-ын Хууль зүйн яаманд шууд шилжүүлэн өгөх бол үлдсэн хэсгийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс байр сууц авахыг оролдож буй тус улсын иргэдэд санхүүгийн янз бүрийн хөнгөлөлт үзүүлэхэд зарцуулах ажээ.

“AP” агентлагийн тэмдэглэж буйгаар, уг нөхөн төлбөр нь аль нэг компани шүүхэд зарга мэдүүлэхээс татгалзсаны оронд АНУ-ын эрх баригчдад төлсөн нөхөн төлбөрүүдээс хамгийн томоохон нь болох юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг