sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Соёлын сайд Цай Уг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдтай дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол, БНХАУ-ын хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн төдийгүй соёл, хүмүүнлэнгийн салбарт өргөжиж байна. Энэ хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, соёлын бүх салбарт хамтран ажиллах, соёлын өвийг хадгалахад цаашид анхаарч ажиллана гэлээ.

Тус улсын соёлын өдрүүдийн нээлт, БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлалтай давхцаж байгаа бөгөөд энэ айлчлал хоёр орны олон салбарт үр дүнгээ өгөх айлчлал болно гэдгийг уулзалтын үеэр талууд онцоллоо.БНХАУ-ын Соёлын сайд Цай У айлчлалынхаа хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй Монгол Улс, БНХАУ-ын 2014-2017 оны соёлын солилцооны хөтөлбөрийг байгуулах юм

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг