sonin.mn
БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт ОУ-ын Чингис хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа газардаж, угтан авагчид хүндэтгэл үзүүллээ. 
 
Хөрш орныхоо төрийн тэргүүнийг угтах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн байгууллагын хамгаалалтанд дэг журамтай оролцож, тавьсан шаардлагад хүлээцтэй хандсан ард иргэддээ талархлаа.
 
Өнөөдөр орой 18-19 цаг хүртэл Төрийн Ордон, Туушин зочид буудал, Чингис хааны талбай орчмоос бусад замын хөдөлгөөн хэвийн байхыг Төв штабаас мэдээллэж байна
 
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв