sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Тэрээр гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардав.

Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв. Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Чингисийн талбайд БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтан авна.

983773_625446427554496_6526048071411216805_n

 

983773_625446427554496_6526048071411216805_n

 

983773_625446427554496_6526048071411216805_n

 

983773_625446427554496_6526048071411216805_n

 

983773_625446427554496_6526048071411216805_n