sonin.mn

БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийж буй дээд хэмжээний айлчлал тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрт хийх дүгнэлтийг энэ сарын 27-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Монгол Ардын Нам энэхүү хөтөлбөрийг манай улсын эдийн засаг, нийгмийн байдалд ямар эерэг нөлөө авчирав, хөгжил дэвшил  авчирсан уу эсвэл уруудан доройтож хямрал гүнзгийрсэн  үү гэдэгт албан ёсны тоо баримтуудад түшиглэн дүгнэлт хийж, бодит үр дүнгийн талаар энэ сарын 20-нд мэдээллэх байсан юм.

Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн идэвхжлийг 100 хоногт эрчимжүүлэх зорилго бүхий “Эзэн-100” хөтөлбөрийг энэ оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ сарын 18-нд дуусч байгаа юм.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг