УИХ-ын гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр ордонд хүлээн авч уулзав.
Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв.
Түүнчлэн тэрээр Монголын талаар бодож байсан бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод агаараар нь амьсгалахад монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Түүнчлэн гишүүн Д.Арвинд хандан 1990-ээд оны хүнд хэцүү үед эцгийг нь Монгол Улсын иргэншилтэй болгоход гүн туслалцаа үзүүлэн, гол үүргийг гүйцэтгэсэнд талархаж явдаг талаар дуулгаад Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосонд талархаж , хүндэтгэл үзүүлэхээр ирсэн тухайгаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Д.Арвин түүнийг Монголд Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улстай нягт холбоотой ойр дотно байхыг захисан юм. Мөн түүнд эцэг Зоригийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлан ирэх урилгыг дамжуулаад өвөөгийнхөө төрсөн нутагт ойр ойрхон ирж Монголын ард түмэнтэй үргэлж холбоотой байхыг хүслээ.
Д.Эрдэнэсувд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
МАРШАЛ ЦЭДЭНБАЛ БОЛ МОНГОЛЫН НЭРТ ЖОЛООДОГЧ МӨН.
Зайлуул да. Монголыг тухайн үедээ байж болох бүх бололцоог ашиглан чадлынхаа хирээр хөгжүүлж өгсөөн. Эцэстээ хүнд хэцүү нөхцөлд хориондбайж байгаад нас барсан. Гэтэл хэсэг янз бүрээр их муулуулсан. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг үгийг Ю. Цэдэнбалын амьдрал батлан харуулсан. Үлдсэн үр хүүхдийг нь монголын төр зохих хэмжээгээр харж үзэх ёстой юм шүү. Арвин гишүүний ухамсар болон совестонд баяр хүргье.
Цэдэнбалаас гадна Филатова ч гэсэн монголын хүүхдийн төлөө маш их юм хийсэн. Найрамдал зуслан, хуримын ордон, Хүүхдийн парк, Залуу техникчдын ордон, ясли цэцэрлэгүүд, эмнэлэг төрөх газар гээд явж өгнө. Өөрөө орос хүн дээрээс нь монголын удирдагчийн эхнэр гэдгээ ашиглан оросын хүүхдийн байгууллаг янз бүрийн газруудтай харьцаж байгаад хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжаар шийдүүлж бүтээн босгосон. Монголчуудад маш их гомдож байгаад нас барсан бн лэ. Энэ хоёр хүн үр хүүхдүүддээ ямар ч өв хөрөнгө үлдээж өгч чадаагүй. Бүгдийг нь улс хурааж авсан. Сүүлдээ гэр орон ч үгүй хорионд байж байгаад өнгөрцгөөсөн. Энэ охин нь эмээ дээрээ хүн болсон гэсэн. Энэ ганц нэг үр хүүхдийг нь монголчууд байр орон авч өгч харж үзэх ёстой. Ялангуяа хамгийн их харааж зүхэж байсан Баабар, Бат-Үүл, Энхсайхан, Элбэгдорж гээд АН-ынхан нийлж байгаад улсаас луйвардаж хураасан хөрөнгөнөөсөө байр авч өгөөрэй.
Арвин бол жинхэнэ Монгол хүн гэдгээ харууллаа
Mongoliin maani niigem, humuus uneheer hen ni hen bee gedgiig odoo neg oilgoj sain mederch bgaag harahad saihan bna. Bal darga ih usreed ulsaas gants neg muu nom l avsan baih. uur yu ch avaagui yum shuu, tegehed ene muusain umhii debil anarhistuud boloh BAlAiBAR, hulhi baatar bat-uul, turiin ordnii tsnohoor sheedeg zorig, enhsaihan nar mun ch ih dormjilj ner turiig ni gutaasan daa, ed bugd hunii muugaar uheh bno....
Ene hun mongol emegteitei suusan b iim hachin tsenher nudtei orsoor yarisan hun ach udam ni geed,zogsoj baihgui dee.Uls orny gazar shoroo Davst uulaa baitugai uuriinhuu huviin amidralaa orosuudad ugsun hun iim baidald oroh yum daa.Oros huuhen minii uvuu metiin yum yariad yavj baih gej
Ene Arvin geed uls turch ni medegdehgui buu zairan ch yum shig haxhin amitan hun taaalagdah argaa olj yadaj dee.Chi ter Hentiin heden guilgachidda uglug ugsun deer dee.Yun oros avgaid dolignoh naad hun chini Oros ulsaa gehees yun mani met baihav bieer ni 90 huvi oros tsus guij baigaa shuu dee