sonin.mn

КАИР. /ИТАР-ТАСС/. Каир хотод болж буй урт хугацааны түр эвлэрлийн гэрээ байгуулах хэлэлцээг тасалдуулсан хариуцлагыг Израиль улс хүлээх ёстой. Энэ тухай  Египетийн нийслэл хотод болж буй хэлэлцээнд оролцогч Палестины нэгдсэн төлөөлөгчдийн удирдагчдын нэг болох Аззам аль-Ахмед мэдэгджээ.

Тэрбээр Палестины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ФАТХ хөдөлгөөнийг төлөөлж байгаа аж. “Израильчууд анхнаасаа хэлэлцээг тасалдуулах бодолтой байсан, чухам тэд төлөөлөгчдөө татсаны дараа хэлэлцээ тасалдсаны хариуцлагыг хүлээх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.

Палестиний хэлэлцээнд оролцогчийн мэдээлж буйгаар, чухам Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “гал зогсоох талаар ямар нэг тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байгаа” бол “Газын зурвас дахь дайныг Палестин хоорондын түр эвлэрлийг устгах зорилгоо болгож байна”.

“Каирт тавьсан Израилийн төлөөлөгчдийн бүх санал нь Палестинийг хагалан бутаргах зорилготой байсан. Бид эвлэрлийг хүсч байгаа бол израильчууд өөрсдийн болзлыг Палестиний ч Египетийн ч төлөөлөгчдөд зөвхөн цэргийн хүч хэрэглэх замаар тулгахыг хүсч байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Аль-Ахмед мөн Палестиний нэгдсэн төлөөлөгчдийн гишүүд Каир хотыг орхиж байгааг мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг