Яаж төлөв?
Өрийн 98 хувийг нь хөнгөлүүллээ. Үлдсэн хоёр хувь буюу 250 сая доллараа яаж төлөх вэ. 2003 оны сүүлчээр улсын сан хөмрөгт тэр хэмжээний мөнгө сул хэвтэж байгаагүй нь ойлгомжтой. Тиймээс 250 сая доллар олно гэдэг тийм амархан ажил биш байсан нь тодорхой.
Тухайн үед ажиллаж байсан албаны хүмүүсийн хэлж, бичиж байснаар бол, Эрдэнэт үйлдвэрээс баяжмал гаргаж, урьдчилсан төлбөр авах маягтайгаар нэг хэсгийг, дээр нь Монголбанкнаас зээл авсан, мөн Засгийн газрын бонд гаргасан байна.
Засгийн газрын бондыг гадаадын компаниуд, тухайлбал, “Айвенхоу майнз”-ын Р.Фрийдланд худалдан авчээ. Бондын хүү гурван хувь байж. Засгийн газар бондын мөнгийг буцааж төлөхдөө гурван хувийн хүү жилд нэмнэ гэсэн үг.
Өнөөдөр бол, Чингис, Самурай бонд 5-7 хувийн хүүтэй гарч, өндөр хүүтэй мөнгө авч, үр ашиггүй зарцууллаа гэж Засгийн газар шүүмжлүүлээд байгаа билээ. Үе үеийн Засгийн газрын гаргаж байсан бондын хүү дотроос их өрийг дуусгах үед гаргаж байсан нь хамгийн бага хүүтэй гэдгээрээ бас л онцлог аж.
250 сая доллараа гурван эх үүсвэрээс бүрдүүлээд 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр багтааж ОХУ-д шилжүүлэх ёстой байжээ. Үүнийгээ манайх яг амласандаа биелүүлэхийн тулд олон зүйлийг бодолцож хийсэн гэдгийг албаны хүмүүс онцолдог.
Долларыг Нью-Йорк руу шилжүүлсэн. Нью-Йорк Улаанбаатар хоёрын хооронд цагийн зөрүү 12 цаг. Нью-Йоркт ажлын өдөр дуусаж байхад Улаанбаатарт маргааш өглөө нь болж байдаг. Арванхоёрдугаар сарын 31-нд багтааж өр төлбөрөө дуусгах талаар холбогдох бичиг баримтуудад тусгаж гарын үсэг зурсан.
ОХУ-ын тал ч ийм нөхцөл болзол тавьсан байсан. Хэрвээ ингэж шийдэж чадахгүй бол өрийн хэлэлцээр задарч бүх зүйл дахин шинээр эхлэх тийм эгзэгтэй нөхцөл тухайн үед байсан гэнэ. Дахин задарвал Монголд ашиггүй болох магадлалтай тул аль болох бүх зүйлийг гэрээ хэлэлцээрт заасан цаг хугацаандаа багтааж хийх шаардлагатай байжээ.
Төлбөр тооцоо хийгдсэний дараа мөн арванхоёрдугаар сарын 31-нд багтаагаад ОХУ-ын талаас Ерөнхий сайд Касьяновын гарын үсэгтэй “Та бүхэн бидэнд зээлээ төллөө” гэсэн бичиг ирүүлсэн байдаг аж.
Хэрвээ ДУМ-ээр хэлэлцүүлсэн бол?
Өрийн тухайд 75 хувиас дээш хөнгөлөлт үзүүлж байгаа тохиолдолд заавал Төрийн ДУМ-ээр хэлэлцүүлж, баталгаажуулах ёстой гэдэг хууль ОХУ-д үйлчилдэг. Монголд үзүүлж байгаа шиг 98 хувийн хөнгөлөлт Оросын парламентын босго давах боломж байхгүй тул хуулийн өөр нэг боломжийг ашиглахыг Оросын тал манайд санал болгожээ.
Хэрэв гуравдагч этгээд ОХУ-ын өрийг худалдаж авах буюу зуучлагчаар дамжуулж болох тухай хуулийн заалт. Орос улс ганцхан Монголтой өр зээлтэй биш. Олон оронтой өр зээлийнхээ асуудлыг шийдэж байсан, одоо ч шийдсээр байгаа.
Тиймээс ийм асуудлыг өмнө нь шийдэж байсан туршлага дээрээ үндэслэсэн ч гэж хэлж болох. Оросын тал бусад оронтой өр зээлийг шийдэхэд хамтарч ажилладаг, итгэлтэй харилцаатай тийм байгууллагаа өөрсдөө сонгоод манайханд санал болгосон нь Чехийн “Фед” компани.
Чехийн энэ компани Вьетнам, Лаос, Камбож гээд олон орны өр зээлийг шийдэхэд Оростой хамтарч ажиллаж байсан гэдэг. Монголын тухайд өмнө нь ийм ажил хийж байсан туршлага ч, гуравдагч итгэлтэй түнш ч байгаагүй. Тиймээс Оросын талын саналыг хүлээж авахаас өөр аргагүй байсан биз.
Хэрвээ ОХУ-ын Төрийн ДУМ-ээр асуудлыг хэлэлцүүлсэн бол яах байсан бол гэдгийг “Монгол, Вьетнам, Лоас зэрэг орны өрийг цуцлах ёсгүй, харин ч тэднээс авах ёстой байсан” гэж үргэлж ярьдаг В.Жириновскийн хийрхлээс л харж болох.
Асуудал ДУМ руу орсон бол түүний тэргүүлдэг Либерал ардчилсан нам хамгийн түрүүн “Үгүй” гэж хашгирах байсан нь лавтай. Энэ намынхан сүүлд нь “Монголыг өртэй хэвээр нь байлгая, буцаая” гэж хамгийн олон удаа мэдэгдэж ярьсан байдаг билээ.
Өнөөдөр Украйн Орос хоёрын хооронд хийн төлбөр тооцоотой холбоотойгоор өрөө төлсөн төлөөгүй гээд бөөн асуудал үүсч түүнээс улбаалаад одоо тэнд дайн болж байна. Хэрэв өрийн асуудлыг арван жилийн өмнө тэгж шийдэж чадаагүй бол юу болох байсан бол.
Хэрвээ өрийн асуудлыг шийдээгүй байсан бол манайх Тавантолгой, Оюутолгойгоо яах байсан билээ, төмөр зам, цахилгаан станцуудаа яах байсан бол гээд л. Ингэж өрийн асуудлыг шийдсэнээр эдийн засгийн хувьд хараат бус бодлого явуулах боломж бүрдсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Их өрийг тэглэхтэй зэрэгцээд "Эрдэнэт”, “Монголросцветмэт”...
Өртэй байх гэдэг уг нь нэг их баярлаад байх зүйл биш. Гэхдээ өртэй байхад баярладаг улстөрчид манайд бий. “Их өр төлөх явцад 50 сая доллар дундаас нь зувчуулсан”, “Өрийг төлж дуусгаагүй байсан” гэж Ардчилсан намынхан нэг бус удаа ярьж мэдэгдэж байлаа.
Харин энэ бүхэнд цэг тавьсан шалгалт 2005 онд болжээ. УИХ-ын даргын 2005 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 34 тоот захирамжаар Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг төлж барагдуулсан тухай асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-д суудалтай нам, хүчний төлөөллийг оролцуулсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажилласан байдаг.
Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Иргэний зориг намын С.Оюун, Ж.Наранцацралт агсан гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж байгаад өр барагдуулсан бүх гэрээ хэлэлцээр, шилжүүлэг хуулга гээд бүх баримтыг шалгаж үзжээ.
Тэгээд уг комиссоос “Их өр бүрэн барагдсан байна, 250 сая доллар бүрэн шилжсэн байна, энд ямар нэгэн зөрчил гараагүй байна” гэдэг дүгнэлт гаргажээ. Их өр барагдсан гэдгийг Монголын талаас ингэж Их Хурлын ажлын хэсэг шалгаж баталгаажуулж.
Олон улсын валютын сан гэдэг байгууллага бий. Монгол Улсад зээл тусламж үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, зөвлөмж зөвлөгөө өгдөг энэ байгууллага Монголын эдийн засгийн хөдөлгөөн, мөнгөний урсгалыг маш сайн хянаж байдаг.
Тухайн үед Монголыг хариуцаж байсан ноён Доллар манай төр засгийн албаны хүмүүст “Их өр тэглэсэнтэй холбоотойгоор сөрөг хүчнээс тавиад байгаа асуудлыг ОУВС, Дэлхийн банк шалгасан. Бүх зүйл ном журмын дагуу явсан.
Монголын талыг сэжиглэх зүйл огт байхгүй” гэдгийг албан ёсоор хэлж байжээ. ОУВС, Дэлхийн банкнаас өөр сайн шалгах газар гэж хаа байх билээ дээ. Хоёр дахь баталгаа нь энэ аж.
Гэтэл “Өрийн үлдэгдэл, их өрийг төлөөгүй байснаа Н.Энхбаяр өөрийгөө сурталчилж, өр төлсөн гэж хэлж байсан” гэдэг шүүмжлэл сүүлд гарч ирсэн. Бүр тодруулбал, Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа.
Их өрийг тэглэхтэй зэрэгцээд мөнгөнөөс гадна хэд хэдэн чухал асуудал шийдэгдсэн байдаг. “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” нэгдлийн 51 хувийг Монголын талд шилжүүлэхээр хоёр тал албан ёсны бичиг баримтад гарын үсэг зуржээ.
Энэ бүх ажлыг ямар хугацаанд, ямар байгууллага яаж хийх вэ гэдгийг ч нарийн тусгасан байна. Холбогдох яамд, Төрийн өмчийн хороо, хоёр байгууллага өөрсдөө гээд.
Тухайн үедээ их өр гэдэг том далбаан дор дарагдаад олон түмэн нэг их сайн анзаараагүй өнгөрсөн болохоос биш. Бас оросууд өөрсдийн эзэмшлийн хувиа хувьчилсан ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй байдал үүсээд байсан нь нэг талдаа буюу Оросын Засгийн газрын мэдэлд байгаа гэдэг баталгаажжээ.
Өмнө нь Оросын тал давуу эрхтэй байхдаа маш олон хөнгөлөлт эдэлдэг байлаа. Гаалийн татвар төлдөггүй, төмөр замаар хөнгөлөлттэй үйлчлүүлдэг гэх мэтийн.
Харин Монголын тал давуу эрхийн хувьцаатай болохоор компаниудыг дахин бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Ингэснээр хамтарсан үйлдвэрүүд хөнгөлөлт эдэлдэг нь больж, улмаар татварын шугамаар орлого орж ирэх боломж бүрдсэн байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд ямар ч хүндрэл асуудал гаралгүй бүх зүйл ном журмын дагуу холбогдох яам, Төрийн өмчийн хороо, үйлдвэрийнхэн нь хийсэн байна. Харин “Монголросцветмэт”-ийн удирдлага “байгууллагаа бодох” нэрээр энэ ажлыг хийгээгүй байна.
Тухайн үед “Монголросцветмэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэн ажиллаж байжээ. Дэлхийн зах зээл дээр жоншны үнэ унаж, түүнийг дагаад “Монголросцветмэт”-ийн ашиг орлого буурч, эдийн засгийн үзүүлэлт нь таагүй гарч байж.
Ийм хүнд нөхцөлд татвар төлж, төмөр замаар хөнгөлөлтгүй үйлчлүүлдэг болох нь улам хүндрэл авчирна гэж үзсэн байна. Тиймээс гэрээний заалтуудыг зөрчин дахин шинэчилж бүртгүүлэхийг хойшлуулжээ.
Үүнийг хамтарсан үйлдвэрийн Оросын тал, бас хоёр улсын улсын холбогдох яам, ТӨХ, хамтарсан үйлдвэрийн удирдах зөвлөл мэдэж байсан нь лавтай.
Хамтарсан үйлдвэр учраас хоёр талаасаа л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Ингэж алсаа бус амиа бодож аргацааж явсан нь хожим Монгол Улсын их өр дуусаагүй гэдэг яриа хөөрөө гарах үндэс болсон байна.
Дерипаскагийн занга буюу өртэй байхыг хүсэгчид
Их өрийн асуудал шийдэгдсэн нь оросуудын манайхтай харилцах харилцаанд эдийн засгийн хөшүүрэггүй болгочихсон гэдгийг оросын зарим судлаач ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Оюутолгой, Тавантолгой, Асгат гээд Монголын хөрсөн доороос баялаг ундраад байдаг.
Оросууд түүн рүү хуучин шигээ давуу эрхтэйгээр орох боломжгүй болчихсон ийм үед “Монголросцветмэт”-ийн бүртгэл өгөөш болжээ.
“Монголын тал “Монголросцветмэт”-ийн бүртгэлээ хийгээгүй байгаа нь Оросын их өрийн асуудлыг шийдээгүй гэсэн үг” гэдэг байдлаар асуудлыг хөндөж гаргаж ирэх хэрэгтэй.
Монголчууд сандралдвал түүгээр нь далимдуулаад Тавантолгой, Оюутолгой руу орох ёстой” гэсэн тактик боловсруулж түүнийхээ дагуу хөдөлсөн гэдэг. Үүний цаана Оросын олигархи Дерипаскаг байсан гэх нь бий.
Ийм асуудал хөндөгдөж эхлэхэд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр тас цохиод хүлээж аваагүй байна. “Их өрийн асуудал шийдэгдсэн, зөвхөн хамтарсан нэг компанийн бүртгэл дутуу үлдсэн. Үүнийг далимдуулж болохгүй” гэдгээ ойлгомжтой тод илэрхийлсэн учир Дерипаскагийн төлөвлөгөө тэгсхийгээд намжсан ч тэдний ялангуяа Тавантолгой руу орох гэсэн хүсэл нь хэвээр үлдсэн нь мэдээж. Харин хөшүүргээ олохгүй байсан бололтой.
180 сая доллар гэдэг тоо гарч ирсэн нь “Монголросцветмэт”-ийг анх байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт. Их өр тэглэх үед хийсэн гэрээний дагуу бүртгэлийг хийгээгүйн хариуцлагыг зөвхөн Монголын тал дангаараа хүлээнэ гэдэг ч бас зүйд нийцэхгүй угаасаа.
Бүр төлөх дээрээ хүрвэл их өрийг төлсөн зарчмаар буюу 98 хувийг нь хөнгөлж, үлдсэн хоёр хувь буюу 3,6 сая долларыг төлөх ёстой гэдэг дээр Н.Энхбаяр байр суурийг барьж байжээ.
Энд манай төрийн эзэмшлийн компаниудын байдал, түүнд хяналт тавих ёстой холбогдох газруудын ажилдаа ханддаг түгээмэл хандлагын илрэл гэж хэлж болно. Төрийн өмч гэдэг яагаад эзэнгүйдээд байдаг гэдгийг ч харж болох мэт.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч боллоо, 2009 оны сонгуулиар. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын 70 жилийн ойгоор айлчлах үед манайхан “Тиймээ тийм, манайх өрөө дутуу төлсөн” гээд хүлээн зөвшөөрчихсөн байдаг.
Д.Медведевийг манайд айлчлалын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Орост ажлын айлчлал хийгээд ирэхдээ “Манайх чинь өртэй юм байна, Энхбаяр өр дуусгасан гэдэг чинь худлаа байна” гэж давхиж ирсэн гэдэг.
Н.Энхбаярыг л муулж, гутааж байвал улс нь өртэй, татвар төлөгчдийн мөнгөөр түүнийг төлөх нь тэдэнд хамаагүй байсны жишээ нь энэ. Нэгэнт Ерөнхийлөгчийнх нь айлчлалын үеэр манайхан өртэй гэдгээ баярлаад хүлээн зөвшөөрчихсөн юм чинь дараа нь төлөх асуудал үүсч.
Сү.Батболд Орост айлчлахдаа их өрийг тэглэсэн зарчим буюу 98 хувийг хөнгөлж, үлдсэн 3,6 сая долларыг төлж дуусгасан гэдэг. Их өр төлөгдөөгүй байсан гэж баярласан хүмүүсийн баяр нь төсвөөс 3,6 сая доллар гаргаснаар дууссан нь энэ.
Д.Ариун
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
AH NAMIIN XOGNUUD YNEN CHANARTAA MGL-OO GEX SETGELTEI XYN 1 CH BXGYI ..ZUBXUN ARDCHLAL GEJ ZABAAN YUMAA UCHRIIG NI CH MEDEXGYI XIRNEE ARDCHLAL GEJ XUTSAX L DURTAI ULS ...MGL- TER ARDCHLAL GEJ SARMAGCHIN SHIG DUURIAX XEREGGYI ZOXIX CH YGYI..
... Боомтын тухай хуулийг яаран сандран баталж Хил хамгаалах цэргийн гар хөлийг хүлж Хятадуудыг их хэмжээгээр хяналтгүйгээр оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн , … Газрын тухай хуулийг батлуулах гээд нууц санаа нь буюу гадаадын иргэдэд тэр тусмаа Хятадуудад газар эзэмшүүлэх атгаг санаа нь илчлэгдсэн ч нөгөө л бузар муугаа үйлдэхээр Ардчилсан хужаанууд өөрсдийн хууль бус бузар үйл ажиллагаа Монголд Хятадуудыг олноор нь суурьшуулах нууц төлөвлөгөөгөө халхавчлахын тулд , Монголоос Хятадуудыг албадан гаргаж байгаа дүр үзүүлэхийн тулд олны бодол санааг хууран мэхлэхийн тулд гэнэн тэнэгүүдийн тархийг угаах гэсэн зориулалттай мэдээллийн арга ажиллагаа буюу сөрөг мэдээллээр унтуулах аргыг хэрэглэж байгаа мэдэгтүн . … !!! … Хэдэн арав, зуун мянган Хятадуудыг хууль бусаар оруулж ирсээр байгааг тэд ч хаа сайгүй тааралдах ба орон сууцанд нь хөрш зэргэлдээ амьдрах эсвэл нэг гудам хашаанд амьдрах байдлаар нь Монголчууд сайн мэдэж байгаа . Тэдгээр Хятадууд шинэчилсэн засгийн газрын хамгаалалт дор Монгол иргэний цахим үнэмлэхтэй болоод байгааг үгүйсгэхгүй бөгөөд энэ цаг хугацаанд УБ хотын захиргаанаас цахимаар газар эзэмших эрх олгох ажил удахгүй эхлэх гэж байгаа нь ч үүнтэй холбоотой байж болохыг бас л таамаглахад нэг их ухаан ороод байх хэрэггүй биз ээ. … !!! … Дундад Иргэн гарвалтангууд Хятад цустангуудын увайгүй төрх , Монголчуудыг үзэн ядсан харцаар харах байдлаар нь эгээ л бид тэдний газарт ирээд дураараа амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг . … Монгол бол манай нутаг гээд Чан Кайши , Маогийн засаглалууд хүүхэд байхаас нь авахуулаад тархийг нь эргүүтүүлсэн болохоор болж өгвөл бүх Монголчуудыг хүйс тэмтрэн устгаж шинэ газар нутаг олж авахад эдгээр Хятадууд бэлэн байгаа биз. !!! .... Ардчилсан үзэлтэй гэгдэх мунхагууд бидний Монголчуудын газар нутгыг эдгээр Хятадуудад найр тавин өгөхөд бүхий л ажил зорилгоо чиглүүлж байгаа Монгол дахь ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгуудыг түүний АН , бээжин хужаа М Энхсайхантангүүд түүний МҮАН ыг дэмжиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй бөгөөд ардчилалын мананд төөрөгсөд өөрөө өөрсдийнхөө сууж буй мөчрийг тайрч доор нь отон зогсох өлсгөлөн араатнууд руу сайн дураараа унаж хоол нь болж байгаа дүр зураг өөрийн эрхгүй нүдэнд харагдаж байна. ... Монгол газар нутаг нь эрт эдүгээгээсээ Нүүдэлчин удамтай хөх тамгат Монголчууд амьдран суусаар ирсэн төрөлх амьдрах орчин нь бөгөөд Их Цагаан Хэрмээр хил заагийг Дээд Тэнгэрээс тогтоосныг үеийн үед хэн ч өөрчлөх эрхгүй юм. ... Монголчуудаа асар их сэрэмжтэй байгтун !!! ... Монголчуудаа энэ мэт матрын нулимс унагасан хуурамч захидлыг зориуд нийтэлсэн гамин , ардчилсан хужаануудын бузар заль мэхэнд бүү автацгаа . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
BID OROSIIG ALDVAL HYTADAD ZALGIULNA GEJ MEDEEREI
Shaadag novsh ve, barimjaatai shaagaarai .
… 2009 онд ардчилсан хужаа Ц Элбэгдорж Монгол улсын ерөнхийлөгч болсны дараахан Хятадуудын идэвх ихэд сайжран хаа сайгүй элдэв нээлтийг хийх болсон. Мэдээж өөрийнх нь хужаа угсааны хүн Монголыг удирдах болсонд шууд баярлаад цовхчоод гүйж эхэлсэн . Гэхдээ тухайн үед Сү Батболд тэргүүтэй Монголчуудын засгийн газар || China Баярцогт , хотын хужаа ахлагч М Энхболдыг эс тооцвол || Хятадуудад цаашид боломж олгоогүй, харин ч тэдний үйл ажиллагааг нэлээд хязгаарлаж чадсан . Харин 2012 онд хууль бус УИХ байгуулагдан, АН ын Н Алтанхуягийн хууль бус Засгийн газар Монголын төрийн эрхийг авах үед Монголчууд жинхэнээр нь Хятад, Өрнөдийн далдуур булаан эзлэлт гэж юу болохыг маш сайн ойлгож эхэлсэн. Өнөөдрийн эдийн засгийн уналт , гадаад валютийн өсөлт , үнийн өсөлт зэрэг таагүй нөхцөл байдал нь Мөсөн уулын зөвхөн ил байгаа хэсэг нь бөгөөд далд байгаа хэсгийг нь Монголчууд та нар бодитоор нь харж сонсон үнэн нүүр царайг нь мэдэх ахул ардчилсан хужаа луйварчид урвагчдыг үзэн ядахаар барахгүй өөрсдийгөө ардчилал хэмээх мангаст хууртагдсан манкурт боол болсон гэдгээ ойлгон ухаарах болно. ... Өөрийгөө элдэв худал хуурмагт итгүүлэн хуурч амьдарснаас гашуун ч гэсэн үнэнийг ойлгож мэдэн , буруугаа хүлээн зөвийн замаар амьдрах сонголт хийх нь өөрийн ирээдүй зам мөрийг тэгшитгэж байгаа хэрэг мөн. Ингэж буруугаа үнэн сэтгэлээсээ гэмшин зөвийн талд өөрчлөгдөхийг хүссэн хэнийг ч болов Мөнх Тэнгэр Эцэг минь уучлан өршөөж , туслан дэмжиж Өөрийн ивээл хамгаалалтыг өгдөг . …
1992ОНЫ АЛТНЫ ДИЛЛЕР ГЭЭД 4 ТОНН АЛТАА ТАВИАД ТОГЛОСОН АРДЧИЛСАН НАМЫНХНЫ БАЛАГ БИЙ БАЙХ
… Ардчилсан хужаа луйварчид урвагчид ард түмний саналыг АНУ ын санал тоолох машинаар луйвардан, СЕХ ын урвагчдаар дамжуулан Монголын төрийн эрхэнд хууран мэхлэх арга замаар гарч үүний үр дүнд Монголын нүүрс , төмрийн хүдрийг үнэгүй шахам авч байгаа мөн Монголын ураныг хулгайлaн авч байгаа тулдаа Хятадууд бүтээгдхүүнийхээ өртгийг өсгөхгүй барьж байгаа . Харин Монголчууд хэдхэн урвагчдаас болж төр нь дампуурч, төсөв нь хоосорч , ард иргэд нь өлөн зэлмүүн амьдран зовж байна. Хятадууд баялгийг богино хугацаанд зөөж чадах дэд бүтэц Монголд байхгүй учраас , нарийн царигтай төмөр зам тавьж хэдхэн жилийн дотор Монголын баялгийг хуу цөлбөх санаархалтай байгаа учраас энэ асуудлыг байн байн сөхөж тавиад байгаа юм. Өнөөдөр ерөнхий хулгайч Алтанхуяг дэлхий дээр хаана ч байхгүй 40 $ аар коксжсон нүүрсийг зарж байна гэж дуугарч байна. Удахгүй 30 $, тэгээд 20 $, гээд зогсохдоо нүүр нь улайхгүй, гар нь чичрэхгүй хулгайч , луйварчин урвагч этгээд гэдгээ энэ хугацаанд баталлаа. Өдгөө ноолуур 83 000 төгрөг хүрч , Монголбанкны Золжаргалтангуудын зохион байгуулалттай өсгөсөн юанаар Хятадууд ноолуурыг өрсөлдөгчгүйгээр цуглуулж байна. Монголын үйлдвэрүүд дампуурах нь Алтанхуяг , Золжаргал тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчдын хүсэн хүлээсэн цаг мөч гэж бодогдохоор нөхцөл байдал үүсэж байна. Монгол банк үнэ тогтворжуулах нэрийдлээр өөрийн хужаа угсаатангууд болон луйварчид урвагчдын аж ахуйн нэгжүүдэд хямд үнэтэй $ зарж , бор зүрхээрээ ажиллаж буй Монголын компаниудыг нийтэд нь хяхан хавчих бодлого барьж байна. Дөнгөж саяхан Монос компани хямд $ той болсноо далдуур зарлан импортын эмийн хямд үнийг зах зээл дээр зарлаж байгаа нь шударга ёс мөн үү.? … Монголын гэх тодотголтой үйлдвэр аж ахуйн нэгжүүд валютийн өсөлтөөс үүдсэн дарамт болон Ардчилсан хужаа нарын удирдсан төр захиргааны шахалтанд орж Хятадуудтай, Ардчилсан хужаануудтай өрсөлдөж чадахгүй болохын агшинд хууль бус УИХ хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж, Хятадаас орж ирэх хөрөнгө оруулагч нэртэй луйварчдыг мөн Ардчилсан хужаа луйварчид урвагчид Монголын ард түмнээс хулгайлж, дээрэмдсэн эд баялгаа татварын эрсдэлгүй орчинтой төрийн хуулийн хамгаалалтанд оруулж авах эхний алхмуудаа хийж эхэлж байна. … Товчоор хэлэхэд Монголын эдийн засгийг Хятадчилах, өмчлөх эзэд нь Хужаа цустнгууд болох үйл явц эрчээ авлаа хэмээн дүгнэж болохоор байна. . Дараагийн ээлжинд Урт нэртэй хуулийг өөрчилж Хятад луйварчидийн ажиллах боломжийг гарган өгч тэд ч Монголын малчидийг , гол ус, бэлчээртэй нь малтай нь дэс дараатайгаар устгах бусармаг үйлдлээ ардчилсан засаглал шинэ үеийн шинэчлэгдсэн гамингийн засаглалын хамгаалалтан доор гүйцэтгэнэ гэсэн үг. Ардчилсан Нам, ардчилсан хужаа луйварчид урвагчидын засаглалыг дэмжигч нэгэн болох чиний аав , ээж , ах дүүсийг чинь Өвөр монгол малчидийг яаж устгасан шигээ дуусгахыг хүснэ гэсэн үг. Тийм учраас л доктор Молор Эрдэнэ , эдийн засагч Жаргалсайхан , China Bayartsogt, China M Enhsaihan гэх хужаа угшилаа нуусан этгээдүүд Өвөр монголын дараагийнх нь Ар монгол болно гэж цаагуураа муу ёрлоод байгаа юм. Гэвч цаашид хужаа нарын нэг ч хорон муу санаа биелэх тавилангүй юм . Хан Тэнгэрийн өөдөөс тэрсэлснээрээ Хятадууд , Ардчилсан хужаа луйварчид урвагчид өөрсдөө хамгийн хатуугаар шийтгэгдэн устан мөхөх тавилантай юм . … Хэрэв хужаа та бүхэн Хятадууддаа тийм их хайртай юм бол энэ цагаас эхлэн Цагаан хэрмийнхээ цаад руу нүүж далд орцгоо. Ардчилсан хужаа луйварчид урвагчид дахин хэзээ ч Монголын ариун хил хязгаар луу орж ирэх ямар ч эрх байхгүй байх болно. Үүнээс хойш нэг ч хужаа Монгол улсын улс төр , эдийн засгийн бүхий л шийдвэрийг гаргах болон гаргах үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцохгүй байх болно. Хөх тамгат Монголчууд Монгол улсын улс төр, эдийн засгийн бүхий л шийдвэрийг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гаргах болно. Монголд нэг ч км нарийн төмөр зам баригдахгүй. Хятадын нэг ч үйлдвэр баригдахгүй. Хятадын мэдлийн, тэдний техник технолиогоор нэг ч цахилгаан станц баригдахгүй. Ингэж хандахаас өөрөөр байх аргагүй нөхцөл байдалд Хятадууд , ардчилсан хужаа , луйварчид урвагчид та нар өөрсдийн хорон муу санаа , бусармаг үйлдлээрээ оруулсан . … Өөдөө хаясан чулуу Өөрийн толгой дээр … гэдэг үгийг одоо амьдралаараа маш сайн ойлгоцгоох болно. … Санаа муут яван хатна, … Нүгэл нүдээрээ гарах болно … гэх мэт үгс ч та нарын хувь тавиланд бүрэн биелэлээ олох болно. … Иймээс Зүхэх бол өөрсдийгөө зүх. Үзэн ядах бол өөрсдийгөө үзэн яд. … Түүхийн аль ч цаг үед урвагчид бүгд нохойн үхлээр үхэж, устан мөхөж төгсдөг юм. … Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхэндээ хандаж байна . Одоо цагийн ороо бусгаа үед * Алд бие минь алжааавал алжаатугай , … Aхуй төр минь бүү алдартугай * гэж үнэн зүрхийхээ хүслийг бидэнд хүргэсэн ИХ Эзэн Чингис хааныхаа сургаалыг мөрдлөг болгон, * Монголчууд бид эв эеийг эрхэмлэн , нэгдэн нийлж хөдөлвөөс мэдэхгүй , чадахгүй хэмээх зүйл үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ * хэмээн Их удирдагч Д Сүхбаатар агсаны хэлсэн үгийг зүрхэндээ ухааран Монгол эх орон , Монголын ард түмнийхээ төлөө чин сэтгэлийг барин, шударгаар зүтгэцгээе гэж уриалан дуудаж байна. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
alt dealer
… Монгол улсын тусгаар тогтнолыг бусниулах далд зорилготой , Монголын аль болох сайн гэсэн бүхнийг устгах эрмэлзэлтэй ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй урвагчид эхлээд Улсын Аюулаас хамгаалах байгуулагын үйл ажиллагааг элдвээр муулан түүний үүрэг зорилгыг өөрчлөн , шударгаар ажиллаж байсан мэргэшсэн сөрөх албаны ажилтангууд , тагнуулчдыг ажилгүй болгон , Монголын улсын дархлааг зориудаар сулруулснаар ардчилсан хужаа луйварчид урвагчид өөрсдийн урвалт , луйвардалт , хулгайлах бузар муу ажлаа чөлөөтэй хийдэг болсон. Биеэ тоосон, тэнэг бардам дээр нь гүтгэгч , хорлон сүйтгэгч Тэмүүжин гэгч этгээд хаанаас олдсон нь үл мэдэх нэг хонгио бариад өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан хүмүүсийг гүтгэн шоронд оруулсан. Тэрээр өнөөдөр Цагдаагийн байгууллагыг гудамжны танхайчуудаар дүүргэн тэд нь ч сурсан ажлаа хийхийн тулд буу барин дээрэм хийдэг эсвэл бусдыг дарамтлан мөнгө авдаг ард олныг хамгаалах бус харин айлган сүрдүүлдэг алба болоход тун ойртсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй болсон. ... Хятадын тамлах сандлыг ардчилсан хужаанууд зориудаар оруулж ирэн Монголоо гэх сэтгэлтэй бүхнийг тамлан зовоох хэрэгсэл болгон гамингийн харгислалыг дахин тогтоохоор зорьсон. Гэвч хийсэн булхай нь олны сонорт хүрч , Эрүү шүүлт үл хэрэглэх гэрээнд нэгдсэн олон улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд орохдоо сурсан зангаараа бусдад буруугаа чихээд өнгөрсөн . Ямар ч гэм шийтгэлгүй дураараа хорон мууг хийж болдог гэдэгт Тэмүүжинтэнгүүд сохроор итгэсэн бололтой. Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж тамын гүнд хаягдан тэндээ орилж чарлаж байх үедээ энэ дэлхий дээр бузар мууг үйлдсэн хэн боловч Тэнгэрийн шүүхээс зайлж чадахгүй бөгөөд шийтгэл нь асар хүнд гэдгийг эргэж буцахгүй болсон хувь тавилангийн цадигтаа ойлгох болно. … Юу тарина , түүнийгээ хураана . … Шударга үнэний илдэнд хууль завхруулагчид нь устан мөхөж , … Харин хувиршгүй итгэл зөвт сэтгэлээрээ тунаж үлдсэн Монголын Цагдаа удахгүй дахин өндөрт гарч шударга үнэнийг зам мөрөө болгосон Монголын Цагдаагийн албан хаагчид Монголын ард түмнээ хорон муутнуудаас хамгаалах ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлэх болно. Монголын ард түмэн Монгол цагдаадаа итгэх болно. Цагдаагийн албаны ажилтнуудын хүнд хэцүү албыг залгуулахад зайлшгүй хэрэгцээтэй соёл урлаг, биеийн тамирийн болон амралт сувилал , эмнэлэг нь Монголын төр засгийн бүрэн дэмжлэгтэйгээр урдныхааас ч илүү их эрчтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болно. … Идүүлсэн бут ногоорч , идсэн эрүү хувхайрах болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Er ni Nambariin huugiin gabiyag mongol dayaraa magtan duulah tsag udahgui dahij turuh baih.Sain saihan erunhiilugchtei baihad uls oron hichneen saihan amgalan bailaa daa.Odoo baigaa baidlaa ergeed neg haraash mongolchuudaa.
Huzuigui showuuchin hujaa elbegdorjiin mongoliin tord hiisen horon muu sanaa uugeer duusahgui orsoldogchoo gutaan doromjilj zovhon ooroo ner aldart hureh gesen hyzgaargui ih shunal duusaagui tatvar tologchdiin mongoor jild heden arban udaa gadaad ayalj ortavj dur esgesen huuramch ardchlal yarij ooriigoo reklamdahaas oor yu hiisen yum odoo vnend idegdej baigaa enedee boloogui
N.Enkhbayar ni khamaagui deer baijee.Khooson ardchilal bolon MAN-iin nam damjsan biznesiin bulegleluud Mongol ulsiig doroituulj guitsej baina.
Их өрд Энхбаярын гавьяа байхгүй Монголын баатарлаг тагнуулчид дипломачидийн гавьяа юм Энхбаяр зүгээр л Баатруудын гавьяаг өмчилсөн Түүнийгээ сонгуульд ялах пиар болгосон үлдэгдэл өрөөс шомбодсон Ард түмнээ хагалж иргэдээ буудсан азгүй ерөнхийлөгч Монголын анхны мафи гэр бүл гэж явдгийн Түүнд өгсөн шүүхийн ял цаагуураа Ерөнхийлөгийн тангарагаа зөрчсөнд шийтгэсэн Жүжиглэж өрөвдүүлж МАХН аар төрийн эсрэг турхирч рекетлээд ялын тогтоолыг устгаж Солонгос руу зугтсан луйвар амьтан бгаам даа
enxbayar bol nyyriin buyantai aaviin xyy yum shyy za odoo ene turd bgaa atigar 3 xulgaichiig xaraad yamar ch xyn tooj xaritsaxgyi shyy dee..enxbayar bol nuruutai bol nuruutai bolovsroltoi bol bolovsroltoi nertei xynii zystei xyy yum daa...
Yamar balar ertnii setgehui ve? Turiin heregt nuruu turuu nuur tsarai, yamar hunii huu ohin baih ni yamar hamaa bainaa?
Энхбаярыг Солонгосоос авчирч төрийг атгуулах талаар ард түмний санал гарын үсэг цуглуулах аян өрнүүлэх болжээ.
нуруу туруу их чухал юм байна. гадны хүмүүсийн аягүй эвгүй харагддаг юм байна.
Ха ха