1990 он: Монгол 11.7 тэрбум долларын өртэй
Монгол Улс хөршүүдийнхээ анхаарлын төвд байна. Хятад, Оросын төрийн тэргүүнүүд манай улсад айлчлах тов тодорч, төрийн яам тамгын газрууд айлчлалын бэлтгэл ажилд дарагдаж байгаа сурагтай. Оростой их өр тэглэсэн шиг, Хятадаас Ху даргын айлчлалынх шиг том хэмжээний тусламж авах асуудлыг энэ удаад шийдэж чадах уу гэдэг асуулт хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа ямар ч гэсэн монголчууд Орост визгүйгээр зорчих боломж бүрдэх бололтой гэдгээс цааш тодорхой мэдээлэл одоохондоо алга байна. Мөн их өр тэглэсэн шиг эдийн засгийн хувьд үлэмж ач холбогдолтой асуудал одоогийн хоёр айлчлалын хөтөлбөрт багтаагүй талаар ч эх сурвалжууд ам алдаж байна.
Их өр тэглэсэн шиг гэж харьцуулж жишээ болгон монголчууд онцгой чухал шийдэл болсон гэж үздэг бол Оросын талд бас өөр санаа бодол их байдаг аж. Их өрийг ОХУ-д ашиггүйгээр шийдлээ гэж улстөржүүлэх, “Буцаая, өртэй хэвээр нь байлгая” гэсэн санал олонтаа гарч байсан аж.
Жишээ нь ОХУ-ын төрийн думын депутат, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудыг хариуцсан байнгын хорооны орлогч Р.Шайхутдинов “Оросын тал Монголоос ердөө 250-хан сая доллар төлүүлэн их өрийг тэглэснийг илт чамлан асуудлыг дахин авч үзэхийг ОХУ-ын Сангийн сайд А.Кудринд санал болгож байсан гэдэг.
Мөн Хятадын цахим сүлжээгээр “Орос, Хятад нийлээд Монголыг хүмүүжүүлж авах” тухай нийтлэл саяхан гарсан байсан. Хэрвээ өр одоо байсан бол түүгээр дамжаад бид ямар их дарамтад орж болох байсныг Хятадын сайтад гарсан нийтлэлээс харж болохоор байна билээ.
Их өр гэдэг хэзээ яаж үүссэн, түүнийг шийдэх гэж үе үеийн Засгийн газрууд юу хийж байв гэдгийг эргэн сөхлөө. Монгол Улс хойд хөршдөө төлөх өр үүссэн тухай асуудал бол бүр тэртээх 1911 оноос улбаатай. 1911 онд автономит Монгол Улсыг тунхагласан бөгөөд Богд хаан Хаант оросоос бага хэмжээний зээл авч, улс орноо тохинуулах үйлсэд зарцуулж байсан түүхтэй гэнэ.
Гэвч тухайн үед хоёр талаасаа чухам хэдий хэмжээний өр төлбөртэй вэ гэдэгт нарийвчлан өнөөгийнх шиг тооцоо хийсэн баримт сэлт байдаггүй учраас зөрүүтэй тоо үлджээ. Энэ нь ардын хувьсгал ялсны дараа 1930-аад он хүртэл тэр хэвээр явж. 1930-1940-өөд онд хоёр тал өр ширнийхээ асуудлыг хоёр талдаа цэгцэлж байсан бололтой.
Нөгөө талаасаа ЗХУ нь тухайн үед социалист лагерийн хамгийн том гүрэн байсны хувьд ах дүүгийн харилцаатай Монголд зээл буцалтгүй тусламж хэлбэрээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийсэн байна. Тиймээс энэ өрийн асуудал нь Орос, Монгол хоёр улс ах дүүгийн харилцаатай байх үед хурцаар хөндөгдөж байгаагүй аж.
Харин 1990 он гарч, ЗХУ-д эхэлсэн өөрчлөн байгуулалтын дараагаас хуучин соц байсан улсуудад нийгмийн харилцаагаа өөрчлөх асар том давалгаа өрнөсөн билээ. Монгол энэ үйл явцаас хоцроогүй.
Монгол Улс ардчилсан хувьсгалыг хийснийхээ дараа буюу 1990 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ 11,7 тэрбум шилжих рублийн /долларын/ өртэй гэсэн тооцоотой үлджээ. Шилжих рубль гэдгийг манайхан “Оросууд байхгүй мөнгөний нэр гаргаж ирж биднээс өр нэхлээ” гэж шүүмжлэх нь бий.
Тухайн үед оросууд гүйлгээнд хэрэглэж байгаа рублиэсээ гадна хатуу валют гэж хэлж болох хэлбэр болох шилжих рубль гэдэг төлбөрийн хэрэгсэл ашиглаж байжээ. Нэг шилжих рубль-нэг ам.доллартай тэнцэнэ. Тиймээс шилжих рублиэр хийх гүйлгээг гадаад худалдаандаа ашигладаг байж.
Парисын зээлдүүлэгчдийн клуб гэж олон улсын зээлдүүлэгч орнуудыг нэгтгэсэн байгууллага байдаг аж. Зээл олгосон улс орнууд нэгдэн өр төлбөрөө барагдуулах талаарх зарчмаа тодорхой болгож нэгтгэдэг байгууллага аж.
Парисийн клуб нэг шилжих рубль-нэг доллар гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг учраас 11,7 тэрбум шилжих рубль гэдэг 11,7 тэрбум ам.доллар гэдгийг нь баталгаажуулсан бас нэг баталгаа болжээ. Ингэхээр нөгөөх байхгүй зүйл гаргаж ирлээ гэж бултах аргагүй болсон гэсэн үг л дээ.
Д.Бямбасүрэн: 11,7 тэрбум долларыг 600 сая доллар болтол хөнгөлүүлж, үлдсэнийг нь Монгол төлнө
Монголчууд их өрийг шийдэх гэж 1990 оноос эхлээд л хөөцөлдөж. Д.Бямбасүрэн гуайн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өрийн асуудлыг шийдэх гэж ихээхэн хөнгөн, мөрөөдлийн маягийн оролдлого хийсэн гэж судлаачид үздэг.
Яг юу болсон бэ гэхээр Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Орост айлчлаад тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга Павловтой уулзаж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ нийт 11,7 тэрбум долларыг 600 сая доллар болтол хөнгөлүүлж, үлдсэнийг нь Монгол төлнө гэдэг санал тавьжээ.
Тухайн үед байтугай өнөөдөр ч гаргаад төлөх 600 сая доллар байгаа бил үү гээд бодохоор энэ саналыг үнэхээр “гэнэн” гэхээс өөр аргагүй. Манай эдийн засгийн байдал, сан хөмрөгийг сайн мэдэх оросуудад чухам ямар эх үүсвэрээс мөнгө олж үлдсэнийг нь төлөхийг лавлажээ.
Хариуд нь Дэлхийн банк, ОУВС гээд олон улсын банк санхүүгийн байгууллагуудад элсэх гэж байгаа бөгөөд ингэснээр зээл тусламж олох боломж бүрдэж, өрөө төлнө гэсэн байна. Иймэрхүү хариултад итгэж асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг оросууд мэдэж байсан учраас хүү тооцохоо больё, өр төлөх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулъя гэх байдлаар асуудалд хандаад өнгөрчээ.
Эндээс манайхан хүү тооцохоо болих тухай оросуудын саналыг анзаарч ойшоогоогүй өнгөрсөн бололтой. Ингээд л хоёр талаас яриа нийлээгүй учраас асуудал шийдэгдэлгүй өнгөрчээ.
П.Жасрай агсан, анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын үед
Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинтэй уулзжээ. 1990-ээд оны эхэн үед манай улсад хэлмэгдүүлэлтийн асуудлыг ихээхэн хурцаар ярьж байсан бөгөөд манай улсын анхны Ерөнхийлөгч хойд хөршид айлчлахдаа ах нар буруугүй гэсэн агуулгатай бичиг баримт үйлдээд ирсэн байдаг аж.
Харин яагаад өр ширнийхээ тухай ярьсангүй вэ гэсэн чинь хэлмэгдүүлэлтийн асуудал дээр сайхан ойлголцож байхад өөдөөс нь өр ярих жаахан бүдүүлэг санагдаад гэх маягийн тайлбар хэлж байсан гэдэг.
Өрийн талаар 11.7 тэрбум гэдэг тоог хөдөлгөөнгүй гэдэг дээр тохирсон бөгөөд өрийн бүтцийг авч үзэхээр болсон байна. Тухайн үед Оросын талаас өрдөө Монголын зарим үйлдвэр обьектыг авах санал гаргаж байсан гэдэг.
П.Жасрай гуайн Засгийн газрын үед тэрээр ОХУ-д айлчилж, Ерөнхий сайд В.С.Черномырдонтой уулзсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн асуудлыг хөндөж, мөн хуучин ах дүүгийн найрсаг харилцаатай байсан гэдгээ дурдаад тэгээд мэдээж өрийн асуудлаа хөнджээ.
Харин Черномырдоны зүгээс түүх, найрамдалт харилцаа, хэлмэгдүүлэлтийн асуудлыг өр зээлтэй холбохгүй гэдэг дээр хатуу байх сууриа илэрхийлсэн учраас ганзага хоосон буцаж иржээ.
“Давыдовын санал”: 85 хувийг Оросын талаас хөнгөлөлт үзүүлнэ, 25 хувь буюу үлдсэн гурван тэрбум гаруй долларыг Монгол тал төлөх хэрэгтэй
Үүний дараахан ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Давыдов гэж хүн Монголд айлчилсан байдаг. “Давыдовын санал” гэж нэрлэгдэж үлдсэн тийм саналыг мань хүн манай талд тавьжээ. Үүнд нь өрийн хэмжээ тооны тухайд өмнө нь байсан 11.7 тэрбум доллар гэдэг хэвээрээ.
Харин үүнээсээ 85 хувийг Оросын талаас хөнгөлөлт үзүүлэх, 25 хувь буюу үлдсэн гурван тэрбум гаруй долларыг Монголын тал төлөх хэрэгтэй гэдэг санал тавьжээ. Өмнө нь ярьж, хэлэлцэж байсан саналуудтай харьцуулахад 85 хувь гэдэг том тоо, их хөнгөлөлт байлаа, тухайн үед.
Тиймээс “Давыдовын санал”-ыг хамгийн их талархан хүлээж авсан хүн нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат байжээ. Харин Их хурлын дарга Н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай агсан нар анхны Ерөнхийлөгчтэй адилхан баярлаж хөөрөөгүй байна.
85 хувийн цаана үлдэж байгаа 25 хувь буюу бараг гурван тэрбум долларыг төлөх эдийн засгийн боломж Монголд байхгүй учраас энэ саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр илэрхийлжээ.
Ингээд Ерөнхийлөгч П.Очирбатын талархан хүлээж авсан “Давыдовын санал” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр унасан байна. Ингэснээр П.Жасрай агсаны тэргүүлж байсан Засгийн газрын үед их өрийг шийдэх гэсэн оролдлогууд талаар өнгөрчээ.
М.Энхсайхан их өөрөөр шийдэх гэж оролдсон нь
1996 онд УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо” хүчний эвсэл ялалт байгууллаа. М.Энхсайхан Ерөнхий сайд болов. Энэ үеийн Засгийн газрын талаар эдийн засагт эрчимтэй шинэчлэл өөрчлөлт хийсэн гэж өөрсдөө үздэг бол харин эсрэгээрээ ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн гэдэг дүгнэлт ч байдаг.
М.Энхсайханы Засгийн газар их өрийн асуудлыг “ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн” гэдэгтэйгээ адилхан их өөрөөр шийдэх гэж оролдсон нь оросуудыг ихээхэн уурлуулсан гэж учир мэдэх улс хэлдэг юм билээ.
Монголд байрлаж байсан Оросын зэвсэгт хүчин Монголын байгаль орчинд маш их хохирол учруулсан. Энэ хохирлын үнэлгээг гаргах юм бол юун оросуудын манайхаас нэхээд байгаа 11.7 тэрбум доллар. Харин оросууд манайд эргээд байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр гэж мөнгө төлөх тооцоо гарна гэдэг байдлаар асуудлыг хөнджээ.
Монголын шинээр гарч ирсэн ардчилсан Засгийн газрын энэ саналыг оросууд “нээрээ тийм” гэж хүлээж авахгүй нь ойлгомжтой байлаа. Монголд Оросын армийн анги нэгтгэлүүд байрлаж байсан нь Монголын тусгаар тогтнолыг хамгаалах, бүтээн байгуулалт хийх зорилготой байсан, энэ үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг онцолж, эсэргүүцэл илэрхийлжээ.
Ингээд л М.Энхсайханы мэргэн санаа мухардалд орж, дахин өрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх аргагүй болсон байна.
1996 оны сонгуулиар засгийн эрхийг гартаа авсан ардчилагчдын Засгийн газар үнэхээр тогтворгүй байсан билээ. Удалгүй М.Энхсайханы Засгийн газар огцорч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо.
Түүний тэргүүлсэн Засгийн газар удаан ажиллаагүй, бас “Голомт”, “Сэргээн босголт” гэдэг хувийн улсын хоёр банкийг нийлүүлж салгасан нь баахан дуулиан шуугиан дэгдээж байлаа. Тиймээс их өр гэх мэт том асуудалд анхаарсангүй.
Ж.Наранцацралт агсаны захиа ба Спепашины хариу
Ц.Элбэгдорж огцорч, оронд нь Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайд боллоо. Гэвч түүний тэргүүлсэн Засгийн газар бас удаан тэссэнгүй. Огцорсон шалтгаан нь захидал. Бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтаас ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд илгээсэн хувийн захидал.
Захидал Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувийг тус улс хувьчилсныг дэмжиж байгаа гэсэн агуулгатай. Энэ захидал маш их шүүмжлэл дагуулсан. Учир нь ОХУ өөрийнхөө эзэмшлийн хувийг хувьчлах, худалдахаар бол эхлээд хамтарсан үйлдвэрийн нөгөө нэг хувь эзэмшигч болох Монголын талд эхлээд санал тавих ёстой.
Хэрвээ нөгөө тал энэ саналыг хүлээж авахгүй бол гуравдахь этгээдэд санал тавьж хувьчилж болно гэсэн дүрэм журамтай. Гэтэл Оросын тал дангаараа дур мэдэн асуудлыг шийдэх гэж оролдсоныг манай Ерөнхий сайд дэмжиж хувийн захидал явуулсан нь тэр.
Уг захидлын хариуд Степашин их өрийн талаар захидал ирүүлсэн байдаг бөгөөд түүндээ 85 хувийг хөнгөлж болно, харин үлдсэнийг нь танайх төлөх ёстой гэдэг дээрх “Давыдовын санал”-г үндсэндээ давтжээ.
Ингээд захидлаас үүдсэн дуулиан Ж.Наранцацралтын танхимыг огцруулж, өрийн талаар хойд хөршийн хуучин саналыг дахин хүлээж авснаар нь өндөрлөжээ. Дараа нь Р.Амаржаргалын Засгийн газар гарч ирсэн бөгөөд маш богинохон хугацаанд ажилласан түүний танхим өр гэх мэт том асуудлыг барьж авч чадалгүй халаагаа өгчээ.
Н.Энхбаярын Засгийн газар: 98 хувийн хөнгөлөлт, Их өр дууслаа
2000 онд Засгийн эрх МАХН-д шилжиж, Н.Энхбаяр Ерөнхий сайд боллоо. Түүний тэргүүлсэн Засгийн газар их өрийн талаар ОХУ-тай яриа хэлэлцээг эрчимтэй хийж эхэлжээ. ОХУ-аас өмнө нь тавьж байсан 85 хувийг хөнгөлөх, үлдсэнд нь үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг тооцож авья гэдэг саналаа шаргуу тавьж байж.
Харин манай талаас нэгэнт чадахгүй юмыг чадуулах гэж шахаад яахав, бас чадахгүй юмаа чадна гээд ч худлаа яриад яахав, өрийн бүтцийг судлах нэрээр улам задлах биш, харин аль болох багцалж үзэх, 11.7 тэрбум доллараас хэдийг нь чадах юм, тэрийгээ төлөх маягаар ажиллая гэсэн саналыг гаргасан.
Оросууд эхлээд их дургүйцэж хүлээж авч, ингэж багцалж авч үзэхгүй, задлаж авч үзнэ гэдгээ ч илэрхийлсэн байдаг. Манай зүгээс Оросын Сангийн яам, Гадаад хэргийн яам гээд бүх шатанд нь асуудлыг ярьж тайлбарлаж хандаж эхэлсэн бөгөөд Оросын талаас ч нааштай хандлага ажиглагдаж эхэлжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьяновыг Монголд айлчлах үеэр бодит байдлыг танилцуулж тайлбарлаж, аль аль талдаа чадах чинээгээрээ ажилласан гэдгийг мэдэх хүн олон.
Өрийн бүтцийг судлаж үзнэ гэдэг нь чухам ямар зориулалтаар зарцуулсан байна вэ гэдгийг тодруулна гэсэн үг. Тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлээр өгсөн зээлийг өр гэж тооцохгүй, мөн сургууль цэцэрлэг гээд нийгэм боловсролын чиглэлээр зарцуулсан мөнгийг өрөөс хасах.
Оросын дотоодын зах зээл дээр зарагддаг үнэ, манай руу нийлүүлж байсан гадаад зах зээлийн үнэ хоёрын зөрүүг тооцож хасах гэх мэтээр олон янзаар авч үзсэн байна. Ингэж нарийвчлан задлах тусмаа асуудал улам хүндрэлтэй байсан бөгөөд ийм маягаар яваад цаашаагаа асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь хоёр талд тодорхой болсон.
Ингээд 11.7 сая доллараас 500 сая долларыг нь үлдээгээд үлдсэнийг нь хаая гэдэг санал гарч ирсэн байна. Сүүлд нь ажлын хэсгийнхэн эхэлж яваад айлчлалын өмнө хоёр талын ажлын хэсэг дээр 95 хувийг хөнгөлүүлэхээр үндсэндээ тохиролцсон ойлголцсон байсан.
Энэ утгаараа ажлын хэсэг сайн ажилласан гэж хэлэхээс өөр арга байхгүй. Харин 98 хувь гэдэг тоо яаж гарч ирсэн талаар тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр “Монгол Улс эдийн засаг хүнд байсан учраас Ерөнхий сайдын хувьд 95 хувиар асуудлыг шийдэхэд бас хүндрэлтэй гэдгийг ойлгож байсан.
Тиймээс М.Касьянов Ерөнхий сайдтай уулзаж байхдаа 95 бол хүнд байна, бид ийм үүргийг хүлээж чадахгүй, тиймээс 95 хүртэл гээд хаалгүй, 95-аас доошгүй гэдэг үгээр солиод тэгээд тооцоо судалгаагаа хийгээд үзье, бид бол 95 хүртэл хувиар гэхээр цаана нь бид дааж чадахгүй тийм зүйл рүү орчих гээд байгаа тул гэдэг зарчим дээрээ эргэж тохиръё гэж хэлсэн” гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Н.Энхбаярын энэ санал М.Касьяновын уурыг ихэд хүргэжээ. Ажлын хэсэг дээр тохирсон ойлголцсон асуудлыг задалж байна гэж бухимдсан Оросын Ерөнхий сайд барьж явсан бичиг цаасаа шидэлж дургүйцлээ илэрхийлсэн байна.
Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж байсан манай улсын зарим албан тушаалтан дарга нар Н.Энхбаярын талд биш эсрэгээрээ Касьяновыг балиашиглаад байсан гэдэг. “Та оросуудыг хэтэрхий ингэж шахаад хэрэггүй, одоо ингээд уурлачихвал бүр юу ч үгүй болчихно, 95 хувь дээр зөвшөөрсөн дээр нь хүлээж аваад тохирчихооч” гээд.
Харин Н.Энхбаяр “та бүхэн Оросын Ерөнхий сайдын үгэнд биш, Монголын Ерөнхий сайдын үгэнд орох ёстой, хоёрдугаарт ард түмэн маань биднийг хараад хүлээгээд сууж байгаа, тэгэхээр бид 95 хувь хүртэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд үлдсэнийг төлье гээд очих юм бол ард түмний нуруун дээр дааж давшгүй ачаа аваачиж үүрүүлнэ.
Тиймээс яаран хүлээн зөвшөөрч болохгүй” гэдэг яриа хөөрөө өрнөсөн байдаг аж. Ер нь Касьяновтой хийсэн уулзалт нэлээд бухимдуу хурц нөхцөлд болж өнгөрсөн гэдгийг айлчлалын багт орсон хүмүүс олонтаа ярьсан байдаг.
Тиймээс Монголын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа ерөнхий зарчмуудыг товч ярьж ойлгуулаад 95 хувь хүртэл гэдгийг 95 хувиас доошгүй гэж оруулах саналаа хэлээд та дэмжлэг үзүүлээрэй гэх маягтайгаар санаа бодлоо хуваалцжээ.
Дараа нь хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийжээ. Түүн дээр Оросын тал Н.Энхбаярын дэвшүүлсэн байр суурь саналыг хүлээн зөвшөөрөөд 95-аас доошгүй гэдэг зарчим дээр тохирсон байна 95 хүртэл гэдгийг 95-аас доошгүй болгож ганц үг солиход л агуулгын маш том өөрчлөлт гарч ирж байгааг эндээс харж болох.
Хүртэл гэдэг үгийн нэг үсэг нь л бараг зуун сая долларын үнэ хүрч байх жишээтэй. Хэрэв хүртэл гэдгээрээ орчих юм бол түүнээс дээш гарч ирэх боломж байхгүй болж байна гэсэн үг.
Ингээд 98 хувь гэдэг дээр тогтож, хоёр хувь буюу 250 сая долларыг Монголын тал төлөхөөр тохирсон байна. Тухайн үед айлчлалын бүрэлдэхүүнд байсан П.Жасрай гуай би энэ өрийг яриад энд ирж байсан хүн, гэтэл ингэж шийднэ гэдэг бол үнэхээр бахархмаар зүйл гээд нулимс унагаж байсан гэдэг.
98 хувь гэдэг энэ тоо одоо хүртэл ОХУ бусад улстай өрийн асуудлыг шийдэхдээ хамгийн дээд зэргээр үзүүлсэн хөнгөлөлт хэвээр байдаг аж. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кубад айлчлахдаа өрийн 90 хувийг хөнгөлсөн байна.
30 гаруй тэрбум долларын өртэй байсан Куба 90 хувийг нь хөнгөлүүлээд цаана нь гурван тэрбум гаруй долларын өртэй үлдэж байгаа юм билээ. Мөн Оросууд өмнө нь Алжирт 95 хувийн хөнгөлөлт үзүүлж байжээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Enkhbayar guai sain udirdagch baij dee
Edgeer erhmuudees hamgiin Mongold ashigtaigaar shiideh gej oroldson n Enhbayar Enhsaihan nar shiv de, ene 2 n busdiiga bodvol arai uls orniig avaad yavchih hemjee nii leader uud um da, busad n bol alia salbadai myanguujingiin ulgeriin amilsan baatruud bn shd
Энэ Энхбаяр Монголд үнэхээр агуу гавьяа байгуулсан хүн. Өртэй хүн хүний л эрхэнд орно биздээ. Одоо бид ямар сйахан байна. Орос ахдаа өргүй.
Касьяновт vлдсэн 250 сая долларын телберийн 2 хувь буюу 5 сая доллар хувьд нь егч байж асуудлыг шийдсэн гэсэн. Михаил Касьянов Оросдоо зартай хахуульчин аливаа теслеес 2 хувийн ашиг авч байж зевшеердег гар байсан юм. Миша 2 процента гэсэн хочтой. Путин ийм л гаруудыг Еренхий сайд болгож байсан байх юмдаа.
Энхбаяр ганцаараа их өрнөөс салгасан гэх тэнэг дүгнэлтэнд итгэдэг хүмүүс олон бнаа Их өрийг салгах гэж зүтгэсэн Монголын тагнуул болон дипломачидийн бгуулсан гавьяа шүү дээ Эдгээр баатруудын гавьяаг сонгуульд ялахын тулд үзэл суртлын пиараар Энхбаяр дээрэмдэж өөртөө нааж өмчилсөн төдийгүй үлдэгдэл өрөөс шомбодсон новш шүү дээ Энхбаярыг дөвийлгөж их өрийг улстөржүүлдэг новшнуудад хандахад та нарын тэнэг үйлдэлийг Оросын үндэсний үзэлтнүүд ашиглана шүү Тэд Думын сонгуульд ялахын тулд Монголоос их өрөө буцаад авах мөрийн хөтөлбөртэй оролцох болзошгүй аюул бгааг анзаарах хэрэгтэй
«Миша—Два-Процента» http://ru.wikipedia.org/wiki/Касьянов,_Михаил_Михайлович
Тийм их өрийг тэглэхэд манай дипломатууд түүний дотор ОХУ-д сууж байсан элчин сайд С.Баяр онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг,харин үр дүнгий нь ганц Энхбаяр өөртөө нааж өөрийгээ үндэсний лидер гэж өргөмжилснөөс яваа яваандаа энэ 2 хүний харьцаанд сэв суулгасан гэдэг.
Тийм их өрийг тэглэхэд манай дипломатууд түүний дотор ОХУ-д сууж байсан элчин сайд С.Баяр онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг,харин үр дүнгий нь ганц Энхбаяр өөртөө нааж өөрийгээ үндэсний лидер гэж өргөмжилснөөс яваа яваандаа энэ 2 хүний харьцаанд сэв суулгасан гэдэг.
Н.Энхбаяр монголыг их өрнөөс гаргасан. Ц.Элбэгдорж монголыг их өрөнд оруулсан гавъяатай.
Өрнөөс салгасан нь шоронд, өрөнд оруулсан нь ордонд морилсон шүү дээ.
Үнэндээ үнэн
их өрнөөс Энхбаяр салгасан гэх тэнэг юманд итгэдэг хүмүүс ичээч Монголын тагнуул дипломачидийн бгуулсан гавьяа шүү Эдгээр баатруудын гавьяаг сонгуульд ялахын тулд үзэл суртлын пиараар Энхбаяр дээрэмдэж өмчилсөн давраад үлдэгдэл өрөөс шомбодсон Энхбаярыг дөвийлгөж их өр улстөржүүлдэг новшнуудад хандахад та нарын тэнэг үйлдэлийг Оросын үндэсний үзэлтнүүд Думын сонгуульд ялахын тулд Монголоос их их өрөө буцаад авах мөрийн хөтөлбөртэй оролцож ашиглах болзошгүй аюул бий шүү
Тийм их өрийг тэглэхэд манай дипломатууд түүний дотор ОХУ-д сууж байсан элчин сайд С.Баяр онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг,харин үр дүнгий нь ганц Энхбаяр өөртөө нааж өөрийгээ үндэсний лидер гэж өргөмжилснөөс яваа яваандаа энэ 2 хүний харьцаанд сэв суулгасан гэдэг.
Тийм их өрийг тэглэхэд манай дипломатууд түүний дотор ОХУ-д сууж байсан элчин сайд С.Баяр онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг,харин үр дүнгий нь ганц Энхбаяр өөртөө нааж өөрийгээ үндэсний лидер гэж өргөмжилснөөс яваа яваандаа энэ 2 хүний харьцаанд сэв суулгасан гэдэг.
ºð íýðýýð òà íàð ìºí㺠àâ÷ äàëàéí ýðýã äýýð òàðâàë¿àõã¿é ø¿¿. ýíõáàÿð õàðèí ÷ äàëàé, áóðõàí õàëäóí, áóéð íóóðò çóãààëæ áàéãààã¿é ø¿¿ òà íàð øèã.
ih uriig sergeej uguuch mongolig urund oruulj uguuch orondni oyu tolgoi tavantolgoig avaach gej nuutc zahidal orosiin erunhiilugchiin tamgiin gazarluu nuutc zahidal ih yavuuldag bsan gesen shvv .hen yavuuldag bsniig yaraltai togtooh heregtei.
Herev 90-eed ond 85% hunguluuleed 25%-d uildveruuded Orosuudad ugchihsun baisan bol tedgeer uildveruudiig Orosuud ajilluulj l baih baisan daa. Ard tumend huvichilj ugsun bish ezengui umch bii bolgoj idej uugaad dampuuruulaad, ajilchid ni ajilgui gudmand garch uls dayaaraa ajilgui yaduuchuul bolohgui l baih baisan baih.
Оросууд Монголын 700 жилийн түүх соёлыг газартай нь тэгшилж хаясныг ер нь хэдээр үнэлдэг юм бол
МАЛ МИНЬ 800 ЖИЛ. ТЭР 800 ЖИЛЭЭС СҮҮЛИЙН 200 ГАРУЙ ЖИЛ НЬ МАНЖИЙН КОЛОНИ ГЭЖ ЯВСАН ЮМ. 20-Р ЗУУНД ЯР ТЭМБҮҮНДЭЭ БАРИГДСАН, ХҮЙ НЭГДЭЛРҮҮГЭЭ ОРСОН, СӨНӨЖ ЯВАА АРД ТҮМНИЙГ ТУСГААР ТОГНОСОН УЛС ШИГ УЛС БОЛОГСОН ЮМ. ЧИНИЙ ДЭМЖДЭГ АН ЧИНЬ АРД ТҮМНИЙГ ТЭМБҮҮНД ИДҮҮЛЖ, ӨРӨНД ОРУУЛЛАА ХАР МАЛАА.
Orosuud bish. Harin marksist kommunistuud Mongoliin altan urag, uuh tuuh, bichig, soyoliig ustgaj gazar shoroog bulaaj noyod darga seheeten bayachuudiig ustgasan. Gehdee bidniig baruunii soyold surgasan ni devshil.
Шинжлэх ухаан,техник технологийн ямар ч ойлголтгүй,сурахыг ч хүсдэггүй хамжилга зарц нараа мөлжиж амидараад сурчихсан хэдэн феодал,ноёд баривчлагдаж буудуулсаныг хэлээд бн уу?Тэд чинь өөрчилөгдөхийг хүсдэггүй бүүр шинжлэх ухаан,техник технологийг дэлгэрүүлэх гэсэн коммунист Монгол төрийг эсэргүүцэгчид бсан.Тэд бас дээрээс нь Хятадын пүүсүүдээс ямар ч тооцоогүй торго дурдан,шүр,үнэт чулуу өндөр хүүтэй зээлээр аваж ард түмэнээр төлүүлдэг бсан.ӨвөрМонголд ноёд лам нар нь 1949 он хүртэл бж л бсан.Тэгээд тэд сэтгэхүй,бодол санаа,материаллаг хөгжил нь дундад зууны бүдүүлэг хэвээр үлдэж эцэст нь Хятадын 1 муж болож уусаж алга болож бн.
Лам нар бол ноёдоос ч долоон дор.Тэд бол шинжлэх ухааныг улайран эсэргүүцэгчид бсан.Яагаад гэвэл шинжлэх ухаан тэдний зүгээр суугаад худлаа яриж,хүний толгой эргүүлж мөнгө,хөрөнгийг нь салгаж амьдардаг бохир бизнесийг нь явцгүй болгож бсан.Тийм ч учираас тэд шашин нэгтэй гэдэг үндэслэлээр Хятадад нийлэхийг шашинд мунхарсан ард түмэнд уриалж удаа дараа Монго төрийн эсрэг бослого гаргаж,бас бэлдэж бсан.
Бас Манжийн бүрэлдхүүнд бсан 300 жил Монголын олон түүх судар алга болсон.Жишээ нь Монголчуудын хамгийн чухал түүхийн сурвалж бичиг,судар болох "мОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО"-ны ЭХ ХУВЬмонгол бичигээр бичсэн олон хуулбарууд бхгүй болож харин Хятад ханзаар бичсэн ганц хуулбарыг 1880-аад онд олож тэрнээс Монгол бичиг,крилл бичигт буулгасаныг бид уншиж судалдаг.Ургын бичигийн хувьд угаасаа ноён угсаатай цөөхөн Монголчууд хөтөлж бсан бололтой.Угаасаа дэлхийн ямар чулсад энгийн харц,ард хүн угын бичиг хөтөлж бгаагүй зүгээр л эзэн ноёныхоо овогоор л овоглоод явдаг бсан.
Яагаад Манжийн үеэд Монголын түүхийн сурвалж бичигүүд,сударууд алга болож ,устгагдсан бэ гэхээр 1-д Монголчууд өөрсдийн олон мянган жилийн баатарлаг түүхээ мэдэж бх нь Манжийн төрийн хувьд аюултай.Баатарлаг түүхтэйгээ мэдсэн Монголчууд мэдээж Манжийн төрийн дарамтанд бхыг хүсэхгүй өөрсдийн төрийг бгуулахыг эрмэлзэнэ шүү дээ.2-т гэвэл Буддийн шашин дэлгэрэхэд бөөгийн шашин бас Буддийн шашин нэвтэрэхээс өмнөх түүхийн сурвалж бичигүүд том саад болож бсан.Тийм учираас олон бөөг алаж устгасан.Бас олон түүхийн сурвалж бичиг,сударыг устгасан.Буддийн шашин болоод Манжийн төрийн энэ хорт бодлого хэр их үр дүнтэй бсаныг би нэг жишээгээр тайлбарлая.1930-аад оны ерөнхий сайд бсан АМАР гэж хүний бичсэн Монголын түүхийн тухай номд Монгол үндэстэний гарал үүсэлийг Энэтхэгийн Будда бурханын эх нутаг гарал угсаатай холбож бичсэн бг.Монголдоо л хамгийн эрдэм мэдлэгтэй ерөнхий сайд нь ийм юм бичиж бхаар чинь бусад жирийн Монголчуудын хувьд үүх,түүх хэр их мартаж,будилж бсан нь тодорхой.Харин ч 1921 оноос хойш Монголын эрдэмтэдийн хөдөлмөрийн үр дүнд бид одоо Монголын 3000 жилийн түүхийн тухай боломжийн зөв бж болох төсөөлөлтэй болоод бгаа.Харин Манжийн 300 жилийн үеэд үнэндээ Монгол,Төвд үндэстэнүүд Манжуудыг дагаад Хятадын соёл,зан заншил,шашин,цусанд уусаж бсан шүү дээ
Бас 1360 -аад онд Бээжин төвтэй Монголын Юань улс мөхөж Монгол ноёд,хаад Монголынхоо тал руу зугтаж бхадаа амиа алдчихгүй л нэг юм санд мэнд ирсэн учираас Бээжинд бсан Монголын эртний олон түүхийн сурвалж бичигүүд,сударууд Хятадын босогчидийн гарт шатаагдсан,бас болон Монгол эрдэмтэд ч тэдэнд алуулсан
Ochirbat guai Mongoliig aziin bar bolgono gej hoshgiruulj baij yurunhiilugch bolson biluu?
Ter uyed Luu, Baivgai 2 shineer garch ireh barnaas uhtlee aisan baih daa. Odoo ineed ni hureed ene erguu honiig humuujuulj harj asrahgui bol bolhgui ni gej uzeed 2-uulaa ailchlan irj baih shig baina.
ИХ өрийг 98 хувь хөнгөлүүлж шийдүүлсэн нь Энхбаярын үүрд дурсагдах гавьяа мөн. Оросууд монголын өрийг 98 хувиар хөнгөлсөн. Оросод өртэй байсан маш олон улс орнуудаас монгол улс хөнгөлөлт эдэлсэн хувь хэмжээгээрээ 1-р байранд тасархай орсон. Баабар Энхсайхан зэрэг АН-ынхан өрийг ингэж шийдүүлсэнд хорсож ингэж шийдсэн нь худлаа, үндэслэлгүй, эсвэл бүр 100 хувь хөнгөлөх ёстой гэхчилэн энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар сонин хэвлэлээр маш их материал бичиж нийтлүүлж байсан. Энэ нь Оросуудын анхаарлыг татаж Оросын ГЯЯ-наас хүртэл манай улс Монголын өрийг 98 хувь хөнгөлсөн нь үнэн гэсэн баталгаа бичиг ирүүлсэн. Тэр нь сонинд тавигдсан. Гэтэл тэгсэний дараа ч гэсэн АН уг өр шийдвэрийг хүчингүй болгуулахаар элдэв мэдээ материал хэвлүүлсээр байсан. Тиймээс Оросын тал залхаад хэрвээ танай улс өрийг 98 хувь тэглсэн явдалд сэтгэл ханамжгүй байгаа бол уг асуудлыг дахин хэлэлцэхэд Оросын тал бэлэн байна гэж мэдэгдсэн. Энэ нь дэлхийд байхгүй их хэмжээгээр хөнгөлчихсөн байхад эсэргүүцэж байгаа бол асуудлыг шал өөрөөр тавья гэсэн санаа. Яагаад гэвэл Монголын өрийг хэтэрхий ихээр хөнгөллөө гэсэн эсэргүүцэл Оросын нийгэмд маш их байсан. Касьяанов үүнээс болж ялагдаж улс төрөөс арчигдсан юм. Оросуудыг элчин сайдаараа дамжууулж ийм санал тавьсаны дараа монголын нийгэмд АН болон тэдний онолч Баабар, Энхсайхан нарт дургүйцсэн байр суурь хүчтэй дуугарч эхэлсэн тул Ан-ынхан арга буюу больцгоосон. Өр тэглсэнээс болж МАН-ын нэр хүнд их өндөр болж байгаад АН дургүйцэж байсан. АН намынхаа эрх ашгийн төлөө улс эх орноо буцааж өрөнд оруулахын төлөө ажиллаж байсан.
АН ЭХ ОРОН, ЭЦЭГ ЭХЭЭ ЮМАН ЧИНЭЭ БОДОЛГҮЙ ХУДАЛДАЖ ЧАДАХ ХҮМҮҮС
Түүх аяндаа Н.Энхбаярыг цагаатгаж П.очирбат тэргүүтэй Завханы мафи болон АН-д үүрлэсэн гамингуудын ялт хэргийг шүүх болно.Барууны эдийн засгийн алуурчдын суурин төлөөлөгч П.очирбатаас нүд салгахгүй харж байхгүй бол тэр юу ч хийж мэдэх аюултай этгээд.ТЕГ-с Шинэбаярт тулгаж байсан үндэслэл шиг "үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулсан" этгээд бол тэр даруй мөн.
Enhbayar Enhsaihan nar busadiiga bodvol hiisen ajiltai heleh ugtei humuus shu! Oros krimiig yaj bulaav? Ukrainuud iig dain boltol n turhirch hayalaa, bidniig bas iim huvi tavilan huleej boloh l bailaa...
Энхбаяр цагаадах нь хаашаа юм гэхдээ эдлэх ёстойгоо л ялаа аваа л биз.Гэхдээ арай дэндүүлсэн.МАХН бол дээр үеийн соц нийгэм шиг биш байсныг бид мэдэж л байгаа.АНамынхан хүмүүст буруу ухуулаад л аль 70 жилийн МАХН-нхан гэж харин эсэргээрээ өөрсдөө ёстой ногоон малгайтнууд шиг аашилцгаасныг Энхбаярыг баривчилсан үйл явдал өөрсдийгөө хэн болохоо таниуллаа шүү дээ.Энхбаярийн үед иргэн хүний газар болоод эрх чөлөөнд ноцтой халдаж хүч түрэмгийлж байсан уу.Одоо хар АН-н газарийн маргааныг л харалдаа байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг шөнөөр сүйтгээд л хэлэхээр яваад заргалд гэнэ заргалдах гэхээр нөгөө л ард нь Ардчилсан Нам (AH)-нхан үнэхээр хэцүү .Жагсаал хийхээр шоронгоор дарамтлана.Ард түмнийг бол чичрүүлж байна даа.Хамгийн гол нь ард түмнийг хооронд хагаралдуулж чадаж дээ Уг нь нэгдэх л ёстой юмсан даа.ЭХ ОРОНЧ үзэлтэй болох хэрэгтэй тэгэж байж бид сайн сайхан л явна.
Enkhbayar gej hulgaich-iig magtsan niitlel bna.
cham shig mal xynii syg bol enxbayar gedeg xyniig oilgox ch ygyi chi zygeer l umxii ynertyylsen xirendee barigdsan bydyylegiin l neg ...enxbayar guai bol ynexeer yamar ch talaaraa mgl-iin erunxiilugch bxad baxarxmaar xyn bsan daa..za ter cashmeren urt xar palito umsuud Bushtai zogsoj bgaa ni ch baxarxmaar shyy ynendee...
Enkhbayar gej hulgaich-iig magtsan niitlel bna.
Энхбаяр молодец.
Enhbayariig magtsan, Orosuudad tal zassan hashaa yanziin niitlel ve
109.77.24.10-т хэлэхэд: Тэгээд өрийг тэглэсэн нь буруу юм уу? Гэтэл одоо Оросоос бусад улсуудаас авсан зээл,өр аймшигтай их болоод бн.Чи тэр талаар юу гэмээр бн ? Америк ба барууныхан бас Хятадууд Оросууд шиг манай өрийг зүгээр хэрэгсэхгүй болгож тэглэж өгөх болов уу ? Минйихээр бол тэд тэгэхгүй .Оронд нь ядаж газар нутаг ч болтугай өрний барицаанд авах бх даа
chi muu umxii ynertyylsen syg orosuudiig muulaad orosgyi xaa xyrex bilee dee orosiin xychind xyn dyrstei bolj ireed ardchlal gej soliorood odoo usand oroxgyi shashin lam yarisan umxii ynertyylsen negen l bgaa biz chi...
үнэнийг сонсох гашуун байна уу ардчилсан намынхаан? Энхбаяр өрнөөс салгаж АН-ынхан ард түмнийг дахин өрөнд унагаж тэмбүүнд бариулав.энхбаярыг хараагаад зүхээд шоронд тамласны хариу нь энэ атгаг хорон санаатай жижигхэн давжаа нарт ирэх болно.
Сарлаг үхэр царайлсан Очирбат одоо болимоор юм.
Эд нар дундаас монгол төрхтэй хүн нь Бямбасүрэн гуай шивдээ.Бусад нь голдуу хятад манж царайтай улс юм.
Энхбаяр ганцаараа их өрнөөс салгасан гэх тэнэг дүгнэлтэнд итгэдэг хүмүүс олон бнаа Их өрийг салгах гэж зүтгэсэн Монголын тагнуул болон дипломачидийн бгуулсан гавьяа шүү дээ Эдгээр баатруудын гавьяаг сонгуульд ялахын тулд үзэл суртлын пиараар Энхбаяр дээрэмдэж өөртөө нааж өмчилсөн төдийгүй үлдэгдэл өрөөс шомбодсон новш шүү дээ Энхбаярыг дөвийлгөж их өрийг улстөржүүлдэг новшнуудад хандахад та нарын тэнэг үйлдэлийг Оросын үндэсний үзэлтнүүд ашиглана шүү Тэд Думын сонгуульд ялахын тулд Монголоос их өрөө буцаад авах мөрийн хөтөлбөртэй оролцох болзошгүй аюул бгааг анзаарах хэрэгтэй
Тэгвэл АН яагаад Оросууд өрийг 98% тэглэсэн нь худлаа гэж нэг яриад эсвэл ерөөсөө Оросууд 100% тэглэх ёстой бсан юм гэж бас нэг ондоо юм яриад Оросуудын дургүйг хүргэж бүүр өрний дахиж хэлэлцэж магадгүй эгзэгтэй байдалд хүргээд бсан юм бэ ? Чи хариулаад өгөөч? Би МАН ба МАХН-ыг алинийг нь ч дэмжидэггүй.Энхбаяр МАН-д бхдаа олон луйварчидийг ивээн тэтгэдэг бсаныг буруушаадаг.Гэхдээ ямар ч юм муу юманд жаахан ч гэсэн сайн тал бдгын адилаар Оросын өрийг тэглэж чадсан нь Энхбаяр,тэр үеийн МАН, МАХН-ын жаахан сайн тал юм даа гэж боддог.Мэдээж чиний хэлдэгээр нам бус дипломатчид,тагнуулчид их үүрэг гүйцэтгэсэн бх л даа.
Тухайн лидерийн хувь хүний онцлог ,чадварлаг байдал нь түүхэнд том үйлсийг бүтээсэн байдаг.Энхбаяр бол бусдаас хол тасарсан ,толгой илүү улс төрч.Одоогоор Энхбаярыг гүйцэх улс төрч төрөөгүй л байна.Түүх түүний үнэн мөнийг гаргаж цагаатгах болно.
Ан-нхан гэж ядуугийн , ядуу амьдралаас гарч ирсэн, багадаа үргэлж сайхан амьдралтай айлд атаархаж өссөн, ханаж цадах гээчийг хэзээ ч үзэж байгаагүй, бага насаа нийгмийн доод давхаргын эгнээнд өнгөрүүлсэн ,хог шавхруунууд.
180.149.78.26-т хэлэхэд: Чи буруу юм яриж бн.Ядуу гэхээрээ л хог шавхаруу,атаархуу,ховдог бг юм биш.Ядуу айлд өссөн асар олон хүмүүс хүнд хэцүү амьдралыг тэвчээртэй хийцгээж амжилтанд хүрэж бн.Тэр хэмжээгээр улс ороны хөгжилд хмагийн том хувь нэмэр оруулцгааж бн.УБ -д баригдаж бгаа барилга,хөдөөгийн зам гэх мэтэд Монголын ядуу айлын хөвгүүд,Хятадуудтай нийлэж бариж бүтээж бн.Гэтэл баян,элит айлд өссөн эрчүүд дулаан конторт ажил хийж бгаа дүр үзүүлж сул цалин цохиж бас болоогүй зарим нь хахууль авцгааж бн.Үнэндээ баян,элит айлд өссөн эрчүүдийн Монголд хийж бүтээсэн юм бараг бхгүй,хор болсон нь л их.АН-ыханаас нилээн олон нь баян Хятадын эрлийзийн гэрт төрж өссөн хүмүүс.МАН-ын дарга нар бол Монгол дарга нарын гэрт төрөж өссөн эрхи танхил гахайн торойнууд шүү дээ
Хуучин дэглэмийн үед удам судар, гарал үүслээсээ болж нийгмийн доод давхаргад орж байсан эрлийз хурлийзууд бүгд шинээр байгуулагдсан АН-д элсэн орж үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олж авсан. Ингээд Монголд эрлийзүүд толгойгоо өндийлгөж улс төр, эдийн засгийн өндөрлөг өөд тэмүүлж эхэлцгээсэн. Одоо тэд санасандаа хүрч бүгд төрийн толгойд гарчээ. Энэ ч яахав, сонгуулийн замаар хийгдсэн ажил. Бас хар машины "гавьяа". Гэтэл тэдний зарим нь давраад эх орныг минь харийханд найр тавьж өгөх хорон муу санаа гаргаж байгааг зүгээр хараад сууж яавч болохгүй. Дараагийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчдийн намтар түүх, удам судрыг сайн харж сонголтоо л зөв хийвэл зохилтой.
yag ynen shyy aedchlal gej xutsdag ulsuud ixenxi ni busdad ataarxaj ulmun zelmyyn ussun ter xemjeenii setgedeg muu ulsuud bdag yum daa..ted sain yum bolgoniig xarluulj uursdiiguu l magtax gesen atgag sanaatai xynii shaaruud bdag.
АН-нхан гэж ядуугийн ядуу амьдралаас гарч ирсэн, багадаа үргэлж сайхан амьдралтай айлд атаархаж өссөн, ханаж цадах гээчийг хэзээ ч үзэж байгаагүй, хулгайч дээрэмчин аав ээжтэй ажил хийх дургүй залхуу бага насаа нийгмийн доод давхаргын эгнээнд өнгөрүүлсэн ,хог шавхруунууд
"ELIT" gedeg oilgolt materiallag zuiltei ogt holboogui!?
N.Enhbajarin alsin bodoltoi uhaalag hun gedgiig barimtaar notlogdoj baina da.tegtel manai turiinTusheed ene hunii uhaand hurch chadahgui murtuu Aguu gavijag ni unelehgui baidag ni tun haramsaltai!!!!! Ter tusmaa muug ni uzej jiriin olni setgeliig shimshruulj baigaa ni hetsuu baina.Mongol orni tuluu hiisen zuiltei erunhiilugch N.Enhbajar shuu!!! N.Enhbajar dargig tsagaatgaj,olnig bajarluulasai gej zalbirch javnam.
Enkhbayar gej hulgaich-iig magtsan niitlel bna.
Үнэн юм болгоноос үхэтлээ айж нуугддаг. худлаа ярьж бичих болохоор хуруу хушуу нь сунадаг хүмүүсийг ил гаргах ажилгаа эхэлсэн шүү нэрийг нь илчилж зарлаад биеийг нь ардчилсан улсын ард түмний өмнөөс үнэний шүүхээр шнйтгэнэ
За ингээд чиний хэлэж бгаагаар АН өөрсдийнхөө сонгуулийн суртчилгааны гол хөзөр болох 1937 оны хэлмэгдүүлэлтээ өөрсдөө биелүүлж эхлэх нь дээ.Нөгөө яриад бг ардчилал,хүний эрх,хэвлэл мэдээлэл эрх чөлөө,хүний үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт ярианууд зөвхөн сонгуульд санал авах арга бсан нь одоо илэрж бн
Бодит амьдрал дээр АН ардчилал,хүний эрх,хүний үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэтийг хэрэгжүүлэхгүй харин ч хорино цагдана.Тэд Монголын баялагыг гадаад,дотоодын хэдэн баячууд,луйварчидтай нийлэж луйвардаж авахад саад болсон хэнийг ч устгана,хэлмэгүүлнэ.АН ,МАН, Иргэний Зориг Нам,бҮГД нАЙРАМДАХ НАМ ГЭХ МЭТ сүүлийн 24 жил төр барихад оролцсон намууд бүгд адилхан хулгайч,луйварчид
Намбарын Энхбаярыг төрд ажиллаж агсан 20 жилд төсвийн байгууллагад насаараа үнэнч шударгаар ажилласан МАХН гишүүн 60 хүрч тэтгэвэртээ гараад тэтгэврийн мөнгө нь амьжиргаанд хүрэхгүй учир арга буюу зарим нь өлөн гэдэсний ченж хийх гэх мэтээр амь зууж байсан хүнд хэцүү цаг үе.Н.Энхбаяр өөрөө маш их мөнгөтэй болсон.Энэ тэгээд ариун явдал уу?
Ариун явдал уу гэвэл нэг наад захын жишээ байна нөхөр СТАЛИН эх орны дайны үед ямар байлаа эх оронч хүн шиг явсан.Энх цаг тогтоод ирэхээр яалаадаа ид эрх мэдлээ ашигласан хэлэгдүүлэхийг нь хэлмэгдүүлж авахыгаа авч алахыгаа алж л байсан.Ер нь хэт их эрх мэдэл хүнийг ийм л араатан мэт болгодог юм шүү дээ.Кинон дээр хүртэл СҮХБААТАР жанжин ЭРДЭНИЙГ хошууний төлөөлөгчөөр томилохдоо юу гэж хэллээ (ЭРХ БҮРЭН ЭРХТ)төлөөлөгч засаг чамд бүрэн эрх өгнө түүнийг буруугаар ашиглаж болохгүй ЭРХ ХҮНИЙГ ЭВДДЭГ УДААТАЙ ЮМ ШҮҮ гэж хэлдэгийг үзэж сонссон биздээ.Аливаа юм бүхний уужуу тайван алсын хараатай л хандах хэрэгтэй юм.Ер нь тэгээд ч нэг хэсэг нь нэгийгээ муулж нөгөө хэсэг нь нөгөөгөө магтана гэдэг чинь ард түмнийг хагралдуулж байна гэсэн үг. Болж өгвөл эвтэй л байх хэрэгтэй олон түмэн минь.ТАЛЦАХАА БОЛЬ НЭГДЦГЭЭЕ.
Сүүлийн 20 жилийн сайн мууг энэ хүмүүс хариуцах ёстой. Өнөөдөр хариуцахгүй бол маргааш түүх хариуцлага тооцоно. Түүнийг тэр хүмүүсийн хохимой толгой биш тэр үед амьд сэрүүн байх үр удам нь хүлээх болно. Энэ бол хатуу үнэн.
Монгол Улс хуучин ЗХУ-ыг залгамжилж буй ОХУ-д 11.4 тэрбум төгрөгийн өртэйг хоёр улсын мэргэжилтнүүд, ажлын хэсгийнхэн тогтоосон байдаг. Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд байхдаа "Оростой холбоотой өрийг нэг тэрбум ам.доллараар барагдуулчихвал Монгол Улсын хувьд том үйл явдал болно" гэж ярьдаг байсныг Улсын Бага Хурлын гишүүд гэрчилдэг. П.Очирбат гуай Ерөнхийлвгч байхдаа их өрийг 65 хувиар барагдуулах саналыг тухайн үеийн ОХУ-ын Засгийн газрын орлогч даргаас сонсч, үүнийг баталгаажуулаад авбал яасан юм гэсэн саналыг бусдадаа хэлж байжээ. Ардчилсан холбоо» эвслийн анхны Засгийн газраас эхлээд л өрийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхгүй гэсэн хатуурхсан байр суурь баримталсан. Yүнээс болж зээлийн өрийн үлдэгдэлд Оросын тал хүү бодож эхэлсэн байдаг юм. Ингэж их өр нэг тэрбум 340 сая ам.доллараар нэмэгдсэн. Түүгээр ч барахгүй Монголын талын хатуурхсан байдлаас болоод Степашин ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байхдаа нийт өрийн 70 хувийг Парисын клубийн зарчмаар хөнгөлж, үлдсэн 30 хувийг нь төлүүлнэ гэсэн тулган шаардсан өнгө аястай захидал ирүүлсэн тохиолдол бий. Харин Н.Энхбаярын Засгийн газар их өрийг 70 ч биш, 85 ч биш, бүр 98 хувиар чөлөөлүүлж, нэг тэрбум биш, ердөө 250 сая ам.доллараар тэглэсэн маргашгүй үнэн юм. Ardchiulsan namiinhan yag margaan garaad bgaa ve gevel, ug 250 saya $-g cheh-n kompaniar damjuulsand hardaad bgaa yum, gehdee tuhain uedee oros-n gol tuv sonin hevlel,mun oros-n uls turchid ediin zasagchdiin yarij bataldag neg zuil bol ugaasaa tuhain uedee erunhii said bsan Kasyanov ni huuchin zuvlult holboot uls gej baih ueiin ur-g huuchin sots ornuudtai shiideh tal deer uuriin avyasiig haruulsan yavdal bsan , mun ter ur-g shiiidehdee uuruu dundaas ni uuriin huvi oroltsoog avdag bsan gegdgiig oros-n het undesrheg uzelten Jirinovskii geh met nuhduud hundun tavij tuhain shiidegdsen ur-g buren tsutsalj, ur-n buren tuluuleh heregtei gej bainga yaridag yum. Tegeheer ene asuudliig shiideh hoyor l zam bna, 1-rt ardchilsan huchin uursdiiguuu todorhoildog nuhduud Kasyanovt handaj dundaas ni uurt huvi unagasan 50 saya $ asuudliig tavih, 2-rt ugaasaa 250 saya $-r haasan IH UR-g shiidegdsen buh process, hural-n protocol shiidver, barimt bichgiiig 2 tal tohiroltson huchingui bolgoj, dahin IH UR-g shiideh asuudal-g gargaj ireh, gehdee end 2 zuiliig helehed 1-rt 1993 онд Монгол улсын Ерөнхийлөгч П. Очирбат ОХУ-д айлчлахад ОХУ-н Ерөнхийлөгч Б. Ельцин 「Хуучин ЗХУ–н явуулж байсан бодлого, шийдвэрт одоогийн ОХУ ямар ч хариуцлага хүлээхгүй болно」гэсэн албан гэрээнд гарын үсэг зуруулж чадсан болно.Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, түүхэн боломжийг зөв боломжийг ашиглаж чадаагүй Ochirbatism-n gashuun tuuh bidend bii. 2-rt Parisiin club zarchim gej yag yamar zarchim bdgaa sain sudlaagui baij ih yaridag bolj, parisiin club gedeg bol 19 oron negdsen (oros 97 ond negdsen) olon ulsiin sanhuugiin zasgiin gazriin baiguullaga bno(oros odoogiin baidlaar parisiin club-t 37 mlrd $ -n urtei). Ug zarchmaar niit zeeliin 70 % -g ni hungulj 30 % tuluh uureg ongduuldag zarchim bno.oros yaduu bolon nen yaduu angilald bagtdag dan afric-n ornuudiiin ur-g buren chuluulsun tuuh bol bii, gehdee Mongol uls bol yaaj ch bodson ene angilald orohgui bnno gedgig orosuud ch uzsen mongolchuud ch uursduuu eniigee 93 ond ochirbat huleen zuvshuursun bno. Tegeheer Mongol-n tald yaaj ch bodson ih ur-g undestnii erh ashig, ayulgui baidliig bodolgui zuvhun uuriin yavtsuu erh ashig , sonirholdoo hutlugdun, ungursun tuuh ruu gee nulimsan baidlaar asuudliig hucheer shiideh gej bui ulairah ni zuvhun Mongolchuud bidend hor hohiroltoi baih bno gej dugneheer bna.
Enhbayar bol jinhene erunhiilogch ter uugeerch zogsohgui olon sain uils Mongoliin ard tumnii toloo hiisen daanch tamiin togoonii ulgereer tuund ataarhah horon muu sanaatnuud ih yum eldveer gutaan doromjloh yum daa iduulsen ovos urgaj idsen eruu huvhairna gej enedee
Enkhbayar gej hulgaich-iig magtsan niitlel bna.
Энхбаярын гавьяа гэж онцлоод оодруулаад байх хэрэггүй. Түүний оронд байсан хэн ч байсан энэ асуудлыг шийдэх л байсан. Угаасаа 0 болгох тал руу явж л байсан.
lav l ardchlaliin xeden tsarai muutai novshnuud 100 jildee ch xiij chadaxaargyi ajil bsan ...ted tsarai muutaigaasaa bolood odoo mgl ulsiig elgeer ni xebtyylj bna daa...xynd chin bas nyyriin buyan gej yum bdag yum daa ynendee ardchlaiin ene xeden ulbiisun yumnuud zasagt bx yum bol mgl uls xezee ch uudluxgyi dee bi battai xelne
очирбат сангийн хотын хүний үр сад. монголд том амжилтад хүрсэн азтай хүн
Edgeer humuusees arai l shineleg uzeltei, sanaachlaga urialga gargaj, shuumjleltei handdag ni l Elbegdorj yum uu das. Ter daanch ene tom zohion baiguulaltai avilgaliin apparatnii umnu ganzaardaad huchguideed baina uu gesen setgel turj baina. Busad nuhduud minii dugnej baigaagaar huvidaa zavshigch baisan.
Ylirch ungursun tsag xygatsaa vneniig xelne.unuudur bid orost urgvi. Vvniig enkhbayariin baga xiij chadsan.bagiig xen ydirdsan enkhbayar..chatsagnyyd xaa baisan be texed.. Amerikad ispani xvvxenii xoshnogo xarj pizza doloogood xebtej bailaa gej.
Шархаданд гэрэл тасарсан тул ноён Zorig алга.
Zorig chin shorond orson shdee haha
Enhbayriin gavjaand yaagaad enhsaihaniig havchuulaad baigaa yum be ? Utaggui yum!
Хайяаа Оочилбата мана дундаата гажалын хүн баа та нара юү мидажа хучиха Бэйжинг жалу баса мана хүн баа
Mongoliin Orost tolox ectoi gadaad oriig Kubiin Orost tolox ectoi oroo xongoluulsentei bish xarin Armeni , Ukrain zergiin orosiin xaraand baisan ornuudtai or zeelee yaj baragduulsan be gedegtei xaritsuulax ni tuiliin zob baix , Kuba uls xezee ch Orosiin xariat baigaagyi uchir oor baix .
Enhbyariig harlyylah gesen humuus bol adgiin shaaryyd buguud daraa ni ur teglegdeegui gej balairch bgaad zoltoi l bytsaaj sergeeh shahsan ni elbegdorjtongyyd um shuudee.
ардчилсан намынхан их өрийг их мөнгөөр дарах гэж зүтгээд байсан боловч бараагүй. харин Энхбаяр бага мөнгөөр дарж чадсанд ихэд хорсон атаархаж элдвээр гүтгэн дайрч давшилж байсан нь түүхэнд үлджээ.