sonin.mn
Хоёрхон хоногийн да­раа Хятадын төрийн тэргүүний Монгол Улсад хийх түүхэн гэж хэлж бо­лохуйц айлчлал эхлэх гэж байна. Улсынхаа эдийн зас­гийг элгээр нь хэвтүүлсэн манай эрхэм дарга нар энэ айлчлалаас тун ч их зүйл горьдон хүлээж, хэрэндээ төрийн ордон бас бус газ­рыг засч янзлан хөөрхөн бужигналдацгааж байгаа. 
 
Мон­голчуудын зуны гурван сарын амралт, зугаалга аанай л дуусах болоогүй. УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас эх­лээд далайн эрэг дээр тар­валзаж, шалдан нүцгэн зур­­гаа цахим ертөнцөөр та­раа­сан шиг харин ч нэг амрах шиг л болцгоож байна. 
 
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бодож санах юмгүй далайн эрэг дээр тарвалзаж байгааг хар­вал манай дээдсүүд “За нэ­гэнт л хямарчихсан эдийн засгаа өөрсдөө өндийлгөж чадахгүй нь тодорхой болсон учир Си Жинпин даргаас то­моохон өр, зээл авч бай­гаад үзээд алдана даа, яадгийм” гэцгээн сэтгэлээ зогоож яваа бо­лолтой юм.
 
Магадгүй ес­дүгээр сарын эхээр айлчлан ирэх нь тодорхой болоод байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй байгуулах ер бусын гэрээ хэлцлүүд ч УИХ-ын дарга З.Энхболдын сэтгэлийг ингэтэл нь ам­раасан байж болзошгүй. 
 
Саяхан ОХУ-аас Мон­гол Улсад суугаа Онц бө­гөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол­чуу­дын хүсэн хү­лээсэн гэрээ хэлцлүүд хийг­­дэх үү гэвэл тийм гэж ха­­риулъя” гэсэн байсан.
 
Тэгэхээр ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоо­лойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх, эрчим хүч­ний томоохон төс­лүү­дэд ОХУ-аас эдийн зас­гийн болон ажиллах хүч­ний томоохон туслалцаа үзүү­лэх зэрэг бодит гэрээ хэлцэл хийгдэж магадгүй.
 
Хэрвээ ийм гэрээ хэлцлүүд хийгдвэл Монголын эдийн засгийг тавьж туугаад эл­гээр нь хэвтүүлчихээд бай­гаа одоогийн эрх баригч­дын хувьд “тэнгэрийн өнөөх”-ийг атгасантай агаар нэгэн болох нь тодорхой. 
 
Ийнхүү гарах газаргүй бол­сон дээдсүүд маань хоёр их хөршийн дарга нар айлч­лан ирэх сургаар сэтгэлээ хуурч, түр ч болтугай амс­хийж явах хой­­гуур УИХ-ын ги­шүүн О.Баасан­хүүгээс эх­лээд зуныг бар­цад­тайхан өнгө­рүүлж байгаа эрхмүүд мэр сэр байж л байна. 
 
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр хол­бог­доод байсан Г.Саран­гэрэл гэх эмэгтэй өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнд шүүхээс 1.6 жилийн ял оноосон билээ.
 
Харин Г.Саран­­гэрэл энэ удаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэм­жилж шүүхэд хандаж бөөн хэрэг мандуулчихаад бай­гаа.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Үндсэн хуу­лийн 16.13, 16.14, 16.17, Эрүү­­гийн байцаан шийтгэх хуу­лийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, Иргэний хуу­лийн 497, 511 дүгээр зүйл, Хү­ний эрхийн түгээмэл тун­­­хаг­лалын 11.1, Хүний эрхийн хо­рооны зөвлөмжийн 13.7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр Дүүргийн ир­гэний хэргийн I шүүхэд хандаж хөөрхий гишүүний амьд­ралыг нэгмөсөн са­мар­хаар шазуур зууж суугаа. 
 
Өчигдөрхөн эл хуль оргих төрийн орд­ны хон­гилоор О.Баасанхүү ги­шүүн хэ­зээ­ний л тор­жиг­­нотол гүйж хараг­дана лээ. Магадгүй зүү­дэндээ ч үзээ­гүй их мөн­гө нэхэмж­лүүлсэн түүнд чу­хам л “дээшээ тэнгэр хол, доо­шоо газар хатуу” бай­­гаа нь ойлгомжтой.
 
Уг нь “Ноёнтой өшөөтэй бол тол­гойгүй, нохойтой өш­тэй бол хормойгүй” гэсэн Мон­гол ардын зүйр цэцэн үг байдагсан. Одоо бол “Охид­той өшөөтэй бол мөнгөгүй” гэдэг шинэхэн зүйр үг гарах бололтой. 
 
Ямартай ч өмгөө­лөгчөөрөө дамжуулан “жи­­­­­­­­рэм­сэн болчихсон” гэд­­­­­гээ зарлан тунхагласан Г.Саран­гэрэл УИХ-ын ги­шүүн О.Баасанхүүг хэдэн үеэрээ төлж дийлэхгүй ялд унагахаар шүүхдэлцэж байх хойгуур эрхэм дээдсүүд да­лайн эрэг дээр тарвалзсан намрын халуун өдрүүд өнгөрч л байна санж. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: