sonin.mn

Энэ сарын 14-нд Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1897.73 төгрөг байсан бол өчигдрийн ханш 1886.67 төгрөг болжээ. Ийнхүү гурван хоногийн хугацаанд ам.долларын албан ханш 11 төгрөг  6 мөнгөөр төгрөгийн эсрэг суларлаа.

Харин арилжааны банкуудад ам.долларын ханш ямар байгааг сонирхов. Тодруулбал “Хаан” банкинд  ам.долларыг 1852 төгрөгөөр худалдан авч, 1864 төгрөгөөр борлуулж байсан бол "Голомт" банк 1862 төгрөгөөр авч 1874 төгрөгөөр худалдаж байна.

Өнөөдрийн 15.40 цагийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1855 төгрөгөөр худалдан авч, 1862 төгрөгөөр борлуулж байв. Энэ сарын 15-нд тус зах дээр ам.долларыг 1878 төгрөгөөр авч, 1884 төгрөгөөр борлуулж байсан бөгөөд гурван өдрийн өмнөхөөс 6 төгрөгөөр суларчээ.

Тэгвэл дээрх хугацаанд евро төгрөгийн эсрэг 2535 төгрөг 46  мөнгөнөөс 2523 төгрөг 70 мөнгө хүрч 11 төгрөг 76 мөнгөөр буурсан байна. БНХАУ-ын юань 308 төгрөг 49 мөнгөнөөс 306 төгрөг 81 мөнгө хүрч 1 төгрөг 68 мөнгөөр суларлаа. Харин рубль 52 төгрөг 61 мөнгөнөөс 52 төгрөг 48 мөнгө болж төгрөгийн эсрэг 13 мөнгөөр буурчээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг