sonin.mn

УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга өөрийн хүсэлтээр Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаас чөлөөлөгдсөнөөсөө хойш сөрөг хүчний үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн, түүний удирдсан МоАХ фракц бутарч, зарим хэсэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бараадсан нь нууц биш.

Харин  Б.Билэгт, Б.Батзаяа тэргүүтэй  улс төрчид улс төрийн ач холбогдол өндөртэй албыг хашсаар байсан төдийгүй Х.Баттулгын явуулж байсан зарим  "тоглолт"-нд шууд оролцож байсан тухай эх сурвалжууд өгүүлдэг.
Тодруулбал Г.Сарангэрэлийн хэрэг гэгчийг цагдаагийн зарим хурандаа нар зохион байгуулж байсан нь нэгэнт ил шахуу болсон.
Мөн Засгийн газрыг хамтран бүрдүүлэгч МАХН-ын даргад хэрэг үүсгэх ажиллагааг ч ЦЕГ хавиас удирддсан байж болох талтай.
Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Б.Билэгтийг чөлөөлснөөр Х.Баттулгын фракцийнхан Засгийн газраас бүрэн "зайлуулагдсан" гэж болно.
Ингэснээр Х.Баттулга нэг мөр сөрөг хүчин болох замдаа шуударч, харин Н.Алтанхуяг Засгийн эрх мэдлийг бүрэн хяналтандаа авч буй юм.

М.Ариун