sonin.mn

АТГ-ын холбогдох албан тушаалтнууд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорьсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлгэлээ.Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Төв аймгийн Цагдан хорих төвд очиж, зөвлөх Л.Гансүхтэй уулзсан. Ерөнхий сайдын уг эргэлт  Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль тэргүүтэй хэд, хэдэн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн тэд дүгнэсэн юм.


Мөн Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөр нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тайлбарлаж буй шиг тийм сайн хөтөлбөр байгаагүй. Тодруулбал “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд нүүрсийг бага үнээр худалдан авч, өндөр үнээр иргэдэд худалдсан хэмээв.


Харин Ерөнхий сайд Л.Гансүхийн өмгөөлөгчид  АТГ улс төрийн захиалгаар ажиллаж байгаа, цагдан хорихоос эхлээд бүхий л процедур нь хууль бус хэмээж буй билээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын удирдлагууд :
" Мөн шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эл асуудлын хүрээнд тодруулж асуух зүйл ч гарахыг үгүйсгэхгүй"  гэлээ.
Энэ нь яах аргагүй Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах улс төрийн том тоглоом эхэлснийг илтгэж буй нэг баталгаа болж байна хэмээн эх сурвалжууд өгүүлж буй юм.

П.Мандах