sonin.mn
Клиникийн 1 дүгээр амаржих газарт
 
10:30 цагт:"Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног"-ийн нээлтийн ёслол болно. 
 
ЭХЭМҮТ-д
 
11:00 цагт: МУСТА жүжигчин Ундармаагийн санаачилсан ЭХЭМҮТ-ийн Амбулаторын тасгийг сэргээн засварлах “Итгэлийн Танхим” төслийн нээлт  болно.
 
Хангарьд ордны 14 давхарт
 
11:00 цагт: НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажлын нээлтийн ажиллагаа болно. 
 
12:00 цагт: Газар өмчлөх цахим системийг ажиллуулж хүсэлт авч эхэлнэ.
 
Монгол ньюс мэдээллийн төвд
 
11:00 цагт: Өмгөөлөгч Г.Батбаярын тухай цацагдсан бичлэгийн талаар мэдээлэл хийнэ. 
 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
 
15:00-20:00 цагт: “Амралтаараа уншицгаая-Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
 
МН мэдээллийн төвд
 
11.00  цагт Өмгөөлөгч Г.Батбаяр цахим хуудсаар гарсан бичлэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
11.30 цагт Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь байгаль орчны төлөө ТББ-ынхныг албан өрөөндөө зодож танхайрсан тухай мэдээллийг сонирхоорой.
 
12.00 цагт  “Юнител” групп аж ахуйн нэгжийг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
 
АТГ-т
 
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 12.00 цагт мэдэгдэл хийнэ. Мэдэгдлийг тус газраас өөрийн байрандаа хийх юм байна.
 
Э.Сүрэн