sonin.mn
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүйг шинэчилж, дэмжих ажлын хүрээнд англи, монгол хэлний мэдлэгтэй, Монголын их, дээд сургуулиудад хуулийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг сарын 300 ам.долларын цалинтай дадлагын ажилд урьж байна.
 
Дадлагын оюутан нь хуулийн хэлэлцүүлэгт оролцох, тэмдэглэл хөтлөх, англиас монгол хэл рүү ам болон бичгийн орчуулга хийх, англи ба монгол хэл дээр хуулийн тогтоомжид харьцуулалт хийх  болон бусад чадвар эзэмшсэн байх шаардлагатай аж.
 
Дадлага хийхийг хүсвэл хүсвэл энэ сарын 10-аас өмнө өөрийн анкетийг bayarsaikhan@ilo.org цахим хаяг руу илгээх хэрэгтэй аж.
 
Олон улсын Хөдөлмөрийн байгууллага нь өөрийн 178 гишүүн орнуудын Засгийн газар, ажил олгогч эздийн болон хөдөлмөрийн байгууллагуудыг нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
 
Т.Ариун
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг