sonin.mn
Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6840 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7760 төгрөгийн үнэтэй байна.
 
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар буюу 10 төгрөг, үхрийн цул махны үнэ 3.1 хувиар буюу 290 төгрөгөөр тус тус буурчээ.
 
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркет болон “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
 
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 240 төгрөг, харин хонины цул мах 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус өсчээ.
 
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Баянзүрх”, “Хархорин” захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг