sonin.mn
АТГ-аас хоёр дахь удаагаа цагдан хориод буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандаж хүсэлт гаргажээ. 
 
Тэрбээр, “Миний нөхөр Д.Цогтбаатар гурван сарын турш Төв аймагт хоригдохдоо шулуун гэдэснээс нь цус алдсан, хаван болон даралт нь ихэсдэг болсон. Мөн бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн оноштойгоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн.
 
Эмчийн дүгнэлтээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тавьсан. Иймд миний нөхөрт холбогдуулаад байгаа хэргийг онцгойлон анхаарч заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж, хууль хяналтын байгууллагад харьяаллын дагуу хурдан шуурхай шалгуулж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.
 
Я.Баяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг