sonin.mn
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын баг бүрэлдэхүүн өнөөдөр Хутаг-Өндөр сум руу хөдөллөө.
 
Хуралдаан маргааш 10 цагт болох ба тус хуралдаанаар Автозамын барилгын ажлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Хөдөөгийн хүн амд үзүүлж буй тусламж үйлчилгээний тухай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тухай, Мэргэжлийн чиг баримжааг эрчимжүүлэх тухай зэрэг нийт 7 асуудал хэлэлцэнэ.
 
Мөн "Сумын төвийн шинэчлэл" төслийн хэрэгжилт, Зарим аймгийн дулаан хангамжийн шинэчлэл, тулгамдаж буй асуудал гэсэн хоёр асуудлаар холбогдох сайд нар танилцуулга хийх юм.
 
Засгийн газар энэ удаад Хутаг-Өндөрт хуралдах болсон шалтгаан нь хөдөө, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь газар дээр нь хэлэлцэж шийдвэрлэх явдал гэнэ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг