sonin.mn
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж”-ийг Сүхбаатар, Хан-уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 74 хороонд ажиллууллаа.
 
Хөдөлгөөнт бирж ажилласнаар хагас жилийн байдлаар сул чөлөөтэй 7181 ажлын байрны захиалгад оролцжээ.
 
Мөн 775 ажилгүй иргэнийг бүртгэн, 384 иргэнийг тохирох ажлын байранд зуучилж, 6294 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэн, танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд тараан ажилласан байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг