sonin.mn

Батлан хамгаалахын төв архивын мэргэжилтэн, хошууч Д.Сарантулга

-Баруун аймгуудыг ямар ажлаар зориод ирэв?

-2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Хөвсгөл аймагт байрлах долоон цэргийн штаб, хоёр анги, найман тусгай салбарт тус архивын орлогч дарга, мэргэжилтнүүд шалган туслах ажил хийлээ.

Энэ ажлын хүрээнд бичиг хэргийн ажилтнуудад баримт бичгийн стандарт, байгууллагын архиваас төрийн архивт шилжүүлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүйн тухай сургалт явууллаа. Түүнчлэн анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнд архивын тухай мэдээлэл хүргэсэн.

Өмнө нь бид бие даан ангиудад ажиллаж байгаагүй учраас энэ удаад бичиг хэргийн ажилтнуудтайгаа харилцан ярилцаж, тулгамдаж  буй асуудлуудыг сонсож, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, ажил байдалтай нь танилцах боломж бүрдсэнээрээ ач холбогдолтой, байлаа.

-Тулгарч буй ямар асуудал байна вэ?

-Цэргийн штабууд нууцын дарга, архивын эрхлэгчийн орон тоо байдаггүй учраас архив, албан бичиг хэрэг хөтлөлтийн хувьд байна. Анги, салбарууд албан бичгийн хэвлэмэл хуудсыг хувилж олшруулан хэрэглэж буй нийтлэг дутагдал байна.

Энэ нь бичиг хэргийн зардлын хүрэлцээ муутай байгаатай холбоотой юм. Энэ мэт анхаарах асуудал байна. Ирэх жил уг шалган туслах ажлыг Зүүн аймгуудын анги, салбаруудад явуулахаар төлөвлөж байна.