sonin.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд "Иргэдийн мэдээллийн цаг"-ийг тодорхой хуваарийн дагуу үе шаттай зохион байгуулж эхлээд байгаа билээ.

Тэгвэл ээлжит уг арга хэмжээг өнөөдөр Баянзүрх дүүрэгт үргэлжиллээ. Энэ үеэр улсын бүртгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахаас гаднаиргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материалын гарын авлага, товхимол зэргийг тараан ажиллав. Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэлээ.

 “Иргэдийн мэдээллийн цаг”-ийг нийслэлийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, нэг цонхны үйлчилгээнээс гадна иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад дагуу дээрх хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Дашрамд дурдахад дараагийн уг арга хэмжээ 08 дугаар сарын 01-ний өдөр 13.30-16.30 цагийн хооронд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд болно.