sonin.mn

ТРИПОЛИ. /ВВС/. Ливийн Бенгази хот дахь тусгай хүчнийхний баазыг босогчид булаан эзэлсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Бенгази  хотод хэд хоног зэвсэгт мөргөлдөөн болсны дараа тус газрыг лалын босогчид булаан эзэлжээ. Үүний хажуугаар, Ливийн нийслэл Триполи хот дахь түлшний хамгийн том агуулах руу орсон их хэмжээний түймрийг унтраахад туслахыг Итали санал болгосон байна.

2011 онд Муаммар Каддафиг түлхэн унагааснаас хойш Ливийн байдал тогтворгүй, босогчдын бүлэглэлүүд хүрээгээ тэлсээр байгаа билээ. Байдал улам тогтворгүй болж байгаатай холбогдуулан улс орнууд иргэддээ Ливиэс гарахыг уриалсаар байна. Триполи дахь ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг АНУ өнгөрсөн долоо хоногт зогсоож, албан хаагчдаа Тунис руу нүүлгэн шилжүүлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг