sonin.mn
СӨҮЛ. /ВВС/. Усанд автсан бүхээгнээс хэрхэн гарснаа Өмнөд Солонгосын живсэн хөлөг онгоцны ослоос амьд үлдсэн сурагчид дүрсэллээ. Живж байсан “Sewol” хөлөг онгоц руу ус орж ирэх хүртэл хөлөг онгоцны багийнхны  зааврыг сурагчид дуулгавартай дагаж байжээ.
 
“Хөлөг онгоцны багийнхны зааврын дагуу бид тэвчээртэй хүлээж байсан. Өрөө усаар дүүрсэн учраас бид өөрийн эрхгүй гарсан” гэж нэг сурагч ярьсан байна.
 
“Sewol” хөлөг онгоц нь энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд Чэжү арал руу явж байхдаа живж, 304 хүн амиа алдсан. Тус хөлөг онгоцонд нийт 476 хүн сууж явсны 375 нь нэг ахлах сургуулийн сурагчид байсан юм.
 
 Тэдний  75 нь л аврагдсан билээ. Амьд үлдсэн сурагчид “Sewol”-ын ахмад болон багийн 14 гишүүний өчигдөр болсон шүүх хурлын үеэр  гэрчийн мэдүүлэг өгсөн юм.
 
Хөлөг онгоцны багийнхныг хайнга хандан хариуцлага алдсанаас эхлүүлээд хүний аминд санаатайгаар хүрсэн гэсэн хэргээр шүүж байгаа билээ. Амьд үлдсэн сурагчид бүхээгний хаалгаар хөвөгдөн гарсан аж. Энэ хөлөг онгоцны ослын талаар сурагчид анх удаа мэдүүлэг өгсөн нь энэ юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг