sonin.mn
НҮБ. /ВВС/. Олон улсын худалдаанд оролцохыг хориглосон компаниудын жагсаалтад Умард Солонгосын усан онгоцоор тээвэр хийдэг компанийг НҮБ нэмлээ.
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгост хориг арга хэмжээ авах хороо “Ocean Maritime Management” компанийг хориг арга хэмжээний жагсаалтад өчигдөр нэмсэн байна. Тус компанид хориг арга хэмжээ авахыг Хятад улс дэмжсэнээр энэ шийдвэрийг гаргажээ.
 
“Ocean Maritime Management”  нь Панамын холбогдох албаны хүмүүс өнгөрсөн оны долдугаар сард булаасан “Чонг Чан Ганг” ачаа тээврийн хөлөг онгоцны оператор компани юм. Тус хөлөг онгоц нь НҮБ-ын авсан хориг арга хэмжээг зөрчин Умард Солонгосоос Куба руу их хэмжээний зэвсэг тээвэрлэж байсан билээ.
 
Тус компанийн олон тооны хөлөг онгоц олон улсад ачаа тээвэрлэдэг бөгөөд Хятад болон ОХУ-д салбартай ажээ. НҮБ-ын хориг арга хэмжээ авсан Умард Солонгосын компани, байгууллагуудын тоо “Ocean Maritime Management” компанийг оруулаад 20 болсон байна.
 
Энэ шийдвэр Умард Солонгосын худалдаанд хүнд цохилт болох төлөвтэй байна. Умард Солонгос ч НҮБ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж магадгүй.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг