sonin.mn

МАНИЛА. /Reuters/. Манай улсын хүн ам 100 сая хүрлээ гэж Филиппиний Засгийн газар мэдэгдлээ.

Филиппиний ЭМЯ-ны мэдэгдсэнээр, хүн амын тоог Филиппинд өдөрт 4600 орчим хүүхэд төрдөг гэсэн мэдээлэлд үндэслэн гаргажээ. 2013 оны байдлаар хүн амь нь 100 саяас дээш давсан 11 улс байсан  гэж НҮБ мэдэгдэв.

НҮБ-ын урьдчилан тооцоолж байгаагаар, Филиппиний хүн ам 2030 он гэхэд 127 сая гаруй болох төлөвтэй байна. Филиппиний хүн амын дундаж нас 23 байгааг хамгийн сүүлийн хүн амын тооллого харуулж байна. Тус улсын хүн амын 30 гаруй хувь нь 14 буюу түүнээс доош насныхан аж.

Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг эрс өссөнд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь хөдөлмөрийн насны хүмүүс  маш залуу, олон байгаатай холбоотой.
Филиппинчүүдийн олонх нь англиар сайн ярьдаг. Тус улсын англиар ярьдаг хүмүүс Азийн бусад улсад "чухал ажилчин"-д тооцогддог.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг