sonin.mn

Гаагийн олон улсын шүүх “ЮКОС”-ын хуучин хувь нийлүүлэгчдийн нэхэмжлэлийг хангаж,  Орос улсаас 50 тэрбум ам.долларын нөхөн олговор гаргуулахаар шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан тус улс ойрын үед  өөрийн эрхийг хамгаалж, даваж заалдах болно гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү шийдвэрийг шүүхийн сайтан дээр тавигдахаас  өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Оросын тал болон энэхүү шүүх хурал Орос улсыг төлөөлж буй байгууллагууд өөрийн байр суурийг хамгаалахын тулд  эрх зүйн бүхий л бололцоогоо бүрэн  ашиглах болно гэж Лавров тэмдэглэсэн байна.   

7–р сарын 28–ны өдөр  Гаагийн шүүх “ЮКОС”-ын  хуучин  хувь нийлүүлэгчдэд   50 тэрбум долларын нөхөн олговрыг  Орос улсаас  гаргуулахаар шийдвэр гаргасан.  Шүүхэд нэхэмжлэгчид нь хөрөнгө оруулагчдын активуудыг улсад завшуулахаас хамгаалах  Эрчим хүчний хартийн 45-р зүйл ангиар нэхэмжлэл гаргасан ажээ.

Орос улс Эрчим хүчний энэхүү хартид нэгдэн гарын үсэг зурсан боловч, батлаагүй байжээ. Ингээд шүүх “ЮКОС”-ын хэргийн үеийн хартийн шаардлагыг Орос улс биелүүлэх үүрэгтэй хэмээн үзжээ.

Москвагийн Хамовнический дүүргийн шүүх  2010 онд Ходорковский, Лебедев нарт 14 жилийн  хорих ял өгсөн билээ. Тэд их хэмжээний нефть шамшигдуулан, улмаар  худалдаж олсон мөнгөө угаасан хэргээр  ял авсан юм. Үүний дараа ялын хугацааг хэд хэдэн удаа бууруулж байсан. Харин  Михаил Ходорковский  өнгөрсөн жилийн эцсээр өршөөлөөр суллагдсан юм.

Москва хот А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг