sonin.mn
ЯУНДЕ. /Reuters/. Нигерийн лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэл Камеруны Ерөнхий сайдын орлогчийн эхнэрийг хулгайлжээ.
Камеруны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Нигеритэй хиллэдэг хойд нутгийн хот суурингууд  руу  нь “Боко Харам” өнгөрсөн амралтын өдөр халджээ.
 
Халдлагын үеэр Камеруны  Ерөнхий сайдын орлогчийн эхнэр Амаду Али хулгайлагдсан байна. Харин Ерөнхий сайдын орлогч аюулгүй зугтаж чаджээ. Тус бүлэглэл одоо Камеруны зэвсэгт хүчнийхэнтэй тулалдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 200 гаруй нигери сурагч охиныг хулгайлснаас нь хойш “Боко Харам”-ыг дарахын тулд Нигери болон бусад олон улстай Камерун нэгдсэн юм. Тус бүлэглэл Камеруны байр суурийг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногоос хойш хил дамнасан халдлага явуулсаар байна гэж ажиглагчид хэллээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг