sonin.mn
Сүүлийн жилүүдэд АНУ-ын ил далд дарангуйллын (доллар банк санхүүгийн - цэрэг улстөрийн , мэдээлэл үзэл сурталын -  худалдаа, эдийн засгийн) эсрэг босох, бие даасан жинхэнэ тусгаар тогтнолоо олж авах хүсэл эрмэлзлэл дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй олон улс орнуудад цухалзах болсон билээ. Эдгээр дуу хоолойнууд одоо улам бүр олон, бас тэгээд чанга ил тод болсоор байгаа... 
 
Лавлагаа: Япон улс 1945 оноос хойш АНУ-ын "гүнзгий хараат улс" байсаар байгаа. Одоо АНУ-ын 40 000 цэрэг Японы нутаг дэвсгэр дээр байнга байрлаж байгаа ба Япон дахь АНУ-ын цэргийн баазууд дээр цөмийн цэнэгт хошуунууд, нисэх онгоцууд, хөлөг онгоцууд ба усан доогуур шумбагчууд нь байрлаж тэндээс Азийг ажиглан "бүргэдийн савар дороо барьж" байгаа.
 
Ийм учраас Японы ард түмний төлөөлөгчид, бусад хүмүүс нь "ардчиллын" мөн "шударга ёсны" талаар бол юу ч гэж хэлж ярьж байсан Японы засгийн газар бодит байдал дээр бол АНУ-ын улстөрийн "дагуул" нь юм. Энэ улсын парламентынх нь гишүүн Фуджитагийн энэ хэлсэн үг бол Япон улс төрийн жинхэнэ тусгаар тогтнолоо олж авах гэсэн эрмэлзлэлийнх нь ердөө л нэг тун болгоомжтой илрэл юм.
 
Японы парламентын гишүүн Юкихиса Фуджита (Yukihisa Fujita) 2008 оны 10-р сарын 22-нд үг хэлэхдээ 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааг хэн хэрхэн яаж үйлдсэн тухай АНУ-ын засаг захиргаанаас зарласан албан ёсны хувилбарт нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.
 
Англи хэл дээр сабтитлтэй:
 

 
Японы парламентын гишүүн Юкихиса Фуджита (Yukihisa Fujita) 2008 оны 10-р сарын 22-нд Парламентын танхимдаа хэлсэн үгээс (товчилсон хэсэг) 
 
Өнгөрсөн жил би парламентад үг хэлэхдээ энэ терроризм гэгч гэмт хэрэг үү, эсвэл ердөө л дайн хийх нэг арга нь уу гэдэг асуудлыг сөхөж тавьсан билээ. Тэр үед ерөнхий сайд Фукуда алан хядах террор ажиллагааны ердийн хэлбэр бол гэмт хэрэг мөөн гэж надад хэлж байсан.
 
Мөн түүнчлэн ерөнхий сайд хэлэхдээ 2001 оны 9-р сарын 11-ний террор ажиллагаанууд бол мэргэжлийн өндөр түвшинд урьдаас  зориудаар нарийн бодож төлөвлөсөн ажиллагаанууд байсан гэж ярьж байсан.
 
Ийм учраас, хэрвээ 9-рсарын 11-ний тэр террор ажиллагаанууд нь мэргэжлийн өндөр түвшинд нарийвчлан төлөвлөгдсөн байсан юм бол бид энэ бүхнээс  үүдсэн "терроризмтай хийх дайн" гэгчид хэрхэн хандахаа ойлгохын тулд "хэн үүнийг үйлдсэн бэ" гэдгийг бас ойлгох ёстой!
 
"Терроризмтэй хийх дайн" гэгч нь хэнд ашигтай, хэний эсрэг явуулж байгаа дайн бэ гэдгийг би асууж байна. Би Танаас миний энэ асуултанд тодорхой бас ойлгомжтой хариулахыг хүсч байна. 2001 оноос хойш 7 жил өнгөрлөө, гэвч АНУ-ын хууль сахиулах байгууллагууд нь одоо болтол Осама Бен Ладеныг энэ хэрэгт албан ёсоор буруутгаагүй байна.
 
Холбооны Мөрдөх Товчооны сайтанд дээр "Хамгийн түрүүнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүд" жагсаалт дотор Бин Ладеныг 2001 оны 9-р сарын 11-ний төлөө бус харин Танзани болон Кени дэх АНУ-ын элчин сайдын яамдын эсрэг террор ажиллагаа явуулсных нь төлөө эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн байгаа.  
 
9-р сарын 11-ны алан хядах ажиллагаатай холбогдуулж АНУ-ын хууль сахиулах байгууллагууд 19 гол сэжигтнүүдийг зарласан, гэвч тун удалгүй тэдний 8 нь жирийн хүмүүс, арабын улс орнуудад амьдардаг болох нь тогтоогдсон.
 
Тэдний энэхүү албан ёсны мэдэгдлийнх нь дотор байгаа эдгээр ойлгомжгүй зөрчлүүдийнх нь тухай бусад олон хэвлэл мэдээллүүдээс гадна британийн засгийн газарт захирагддаг ВВС - британийн радио ч бас мэдээлж байсан билээ.
 
2002 онд ХМТовчооны дарга нь 9-р сарын 11-ний терактуудын эдгээр 19 гол сэжигтнүүдийн эсрэг шүүхэд гаргаад үзүүлчих ямар ч батлах нотлох баримтууд байхгүй гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэ алан хядах ажиллагаанууд болон эдгээр сэжигтнүүд чинь энэ "Терроризмын эсрэг дайн"-ыг явуулж байгаагийн яг тэр шалтгаан мөн шүү дээ. Иймд Японы засгийн газар АНУ-ын засгийн газраас эдгээр үндсэн гол асуудлуудын талаар тайлбарууд шаардах ёстой юу?
 
Иймээс, хэрвээ 9-р сарын 11-ний үйл ажиллагаанд эдгээр хүмүүсийг холбоотойг нь баталж нотлох эсвэл үгүйсгэх боломжгүй байгаа юм бол энд одоо бидний хэлэлцэж мэтгэлцээд байгаа тэр "Япон улс АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчтэй хамтрах ёстой" гэсэн тэр шалтгаан нь өөрөө нуран унаж байхгүй болж байгаа юм. Тэгвэл бид нар АНУ-тай энэ талаар ямар нэг хамтын ажиллагаагаа зогсоох ёстой биш үү?
 
Японы засгийн газар 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааны үе дүнд 24 япон хүн амь үрэгдсэн нь "Терроризмын эсрэг дайн"-д Япон улс оролцож байгааг зөвтгөж байгаа хэзээд үзсээр ирсэн билээ. Мөн Японы засгийн газар "Терроризмын эсрэг дайн бол зөвхөн бусдын асуудал бус, Японы ч асуудал мөн" гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.
 
Гэвч үнэн хэрэг дээрээ Японы засгийн газар энэ амь үрэгдсэн 24 хүнийхээ ар гэрийнхэнд хэзээ ч хандаж тэднээс асууж байгаагүй юм. 200 оны 4-р сард Батлан хамгаалах комиссын өмнө Кимура сайд мэдэгдэхдээ тэрээр эдгээр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс хүсэлт гуйлт эсвэл захидлууд хэзээ ч хүлээн авч байгаагүй гэж хэлсэн байгаа.
 
Гэвч эдгээр амь насаа алдсан 24 хүний ар гэрийнхэн хамаатан садан нь бүгд тэдний амь үрэгдсэн тэр шалтгааныг мэдэхийг хүсч байна гэдгийг би Танд хэлж байна. Би өөрөө эдгээр гэр бүлийхэн, хамаатан садануудтай биечлэн уулзаж байсаан.
 
Эдгээр амь насаа алдсан иргэдийнхээ ар гэр бүлийнхнээс тэр асуултуудыг нь хүлээн авч тэдэнд тэр асуултууд нь нэг мөр тодорхой хариултууд өгч байх нь Японы засгийн газрын хариуцах ажлын хүрээнд байдаггүй гэж үү? Ер нь энэ бүх асуултуудыг мөрдөн шалгах Комиссийг байгуулах улстөрийн хүсэл эрмэлзлэл байгаа юу? 
 
Дараахи тогтоолын төслийг АНУ-ын Конгресс уруу илгээсэн болохыг мөн Конгресс уг тогтоолыг 2008 оны 7-р сарын 11-нд нэг комисс уруугаа дамжуулсныг Та бүхэн мэдэж байгаа юу?
 
Энэхүү тогтоолын 2-р хэсэг дотор "Ирак улс уруу хууль бусаар дайран орсноо зөвтгөхийн тулд Иракын талаас аюул учруулж байсан гэх хуурамч баримт нотолгоонуудыг бүрдүүлсэн байна" гэсэн байгаа.
 
Мөн "...Үүний тулд 9-р сарын 11-ний террор алан хядах ажиллагааг урьдаас зориуд төлөвлөж гэмт хэргийн сэдлээр ашигласан байна".... Мөн тэнд "АНУ-ын Конгресс болон ард түмэн Ирак улс үй олноор хөнөөх зэвсэгтэй байсан мэт хууртагдсан байна" гэж бичсэн бий.
 
Энэ тогтоолын 8-р хэсэг дотор "НҮБ-ын Тунхаглалыг зөрчиж тусгаар тогтносон Ирак уруу цэргийн хүчээр дайрсан байна". Уг тогтоолын 33-р хэсэгт "9-р сарын 11-ний яг өмнөхөн хэн ч ноцтой урьдчилан сануулгууд өгсөөр байтал ямар ч арга хэмжээ авааүй ба хэн ч тэдгээрийг тоомсорлоогүй болно".
 
Энэ тогтоолын 35-р хэсэгт "Энэ нь 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагааг боломжгүй болгож байсан" гэж бичсэн байгаа.
 
Энэ бүх заалтууд нь Джордж Бушийг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах тухай тогтоолын төсөл дотор байгаа. Энэ тогтоолын төслийг Ардчилсан намаас сонгогдсон конгрессмен Куцинич (Kucinich) өргөн мэдүүлсэн юм.
 
Энэхүү тогтоолыг батлахын төлөө 251 конгрессмен саналаа өгсөн ба түүний дотор 24 бүгд найрамдах намынхан байсан, харин 151 нь эсрэг санал өгсөн юм. Мөн уг тогтоолыг Ерөнхийлөгчид нэр дэмшиж байсан, бүгд найрамдах намын гишүүн Рон Пол ч дэмжсэн юм.
 
Уг тогтоол нь ямар ч үр дагаварт хүргэхгүй бололтой, гэвч энэ тогтоолыг хүлээн авсан энэ факт нь өөрөө АНУ-д ажиглагдаж байгаа улстөрийн курс нь өөрчлөгдөж байгааг харуулж байгаа. Бушийн засаг захиргааны дайнч улстөрийн бодлого нь төгсгөлдөө ирж байна гэж би бодож байна.
 
Ирээдүй үеийнхэн АНУ-ын улстөрийн бодлогуудаас ихээхэн өөрчлөлтүүдийг шаардаж байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд хүн бүр мэдэрч чадах тийм шинж тэмдэгүүд юм. Энэхүү шинж тэмдэгүүдийг хэрхэн яаж мэдэрч байгааг нь би ерөнхий сайдаас асууж байна.
 
Би цаашид ч 9-р сарын 11-нд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн мөн Афганистаны бүх оршин суугчид юү хүсч байгаа тэр зүйлийг үргэлжлүүлэн шаардсаар байх болноо. 
 
Би гурван сайдаас миний тавьсан энэ асуултуудад энгийн үгээр, албаны элдэв нэр томьёо хэрэглэхгүйгээр шуудхан хариулахыг хүсч байна. Миний хэлэх зүйл ингээд дууслаа..... 
 

 

Судлаач Х.Болорболд