sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Украин руу ОХУ пуужин харвасныг харуулсан хиймэл дагуулын зургуудыг АНУ-ын албаны хүмүүс дэлгэлээ.
 
Украины зүүн нутагт Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоц осолдсонтой холбоотойгоор байдал хурцдаж байгаа энэ үед Үндэсний тагнуулын газрын захирлын албаны өгсөн зургуудыг АНУ-ын Төрийн департамент нийтэд дэлгэж байна.
 
ОХУ-ын өгсөн пуужингаар зорчигч тээврийн нисэх онгоцыг Украины зүүн нутагт буудан унагаасан гэж Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг Украин, АНУ болон Өрнөдийн бусад улсын албаны хүмүүс буруутгаж байгаа юм.
 
Харин ОХУ-ын албаны хүмүүс энэ хэрэгт Украины армийг холбоотой гэж үзэж байгаа билээ. Украин-Оросын хилийн бүсийн зургийг энэ сарын 17-нд онгоц осолдсоны дараа 20-26-ны хооронд авсан гэж АНУ-ын албаны хүмүүс хэлэв.
 
Тэдний хэлснээр, Оросын талаас Украины нутаг дэвсгэр рүү хэд хэдэн удаа пуужин харвасан нь хиймэл дагуулын зурагт буужээ.
 
Мөн Малайзын онгоцны ослын дараа ч салан тусгаарлах үзэлтнүүдэд ОХУ хүнд зэвсэгт нийлүүлсээр байна гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: "Монцамэ" агентлаг