sonin.mn
2014 оны 7-р сарын 23-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.7 хувь,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар буурсан байна.
 
Махны дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.1 хувь, үхрийн ястай махны үнэ 11.0 хувь, үхрийн цул махны үнэ 13.9 хувь, адууны махны үнэ 15.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна.
 
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 8.0 хувь, адууны махны үнэ 14.3 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
 
2014 оны 7-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6600 төгрөг, үхрийн /ястай/ мах 7770 төгрөг, үхрийн цул мах 9280 төгрөг, адууны мах 5555 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.
 
Гурилын үнэ: 2014 оны 7-р сарын 23-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 8.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 19.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 8.9 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.8 хувиар буурсан байна.
 
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 23-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.5 хувиар буурч, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна
 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 23-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 31.6 хувь, төмсний үнэ 30.7 хувь, манжингийн үнэ 52.6 хувиар өсч, сонгины үнэ 1.9 хувь, байцааны үнэ 5.7 хувиар буурсан байна.
 
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 9.5 хувь, луувангийн үнэ 7.7 хувь, манжингийн үнэ 0.4 хувиар өсч, байцааны үнэ 13.4 хувиар буурсан байна.
 
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 23-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.3 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.2 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.0 хувь,  савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар буурсан байлаа.                            
 
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар өссөн бол, өндөгний үнэ өмнөх сарынхаас 7.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.7 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.9 хувиар өссөн байна.