sonin.mn

Голомт банкны харилцагчдад “Шилдэг-Ухаалаг” цахим ертөнцөд тулгуурласан үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүссэн үедээ авах боломжийг“FINACLE” систем  олгоно.

 Голомт банк дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ. Голомт банк Инфосис компанитай хамтран хэрэгжүүлсэн уг төслийн нийт өртөг 10 сая америк доллараар хэмжигдэж байгаа бөгөөд Инфосис компаний 26, Голомт банкны 50 мэргэжилтэнгүүдээс бүрдсэн төслийн баг нэг жил хагасын хугацаанд ажиллаж Finacle10.2.14хувилбарыг нэвтрүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар үндсэн бүртгэлийн системийг бүхлээр нь шинэчлэх ажил амжилттай явагдаж нэвтрүүлэлтийн дараах жигдрүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна.

Мэдээллийн технологийн салбарт бизнесийн зөвлөгөө, мэдээллийн технологи, програм хангамж хөгжүүлэлтийн үйлчилгээг үзүүлэгч Инфосис компани нь 1981 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд богино хугацаанд дэлхийн томоохон систем интеграторуудын нэг болж, бизнесийн дэвшилтэт шийдэл, үйлчилгээг нийлүүлэгч компани болтлоо өргөжжээ.

Агаарын зам, харилцаа холбоо, боловсрол, эрчим хүч, банк санхүү, эрүүл мэнд, технологи, үйлдвэрийн автоматжуулалт, энтертайнмент зэрэг олон салбарт  үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн өнцөг булан бүрт нийт 73 оффис, 160,000 орчим ажиллагсадтай уг компани нь технологийн салбарт манлайлагч Oracle, IBM зэрэг компаниудын хүчтэй өрсөлдөгч,  Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компани юм.

Уг компани нь ирээдүйд үүсэн бий болох хэрэгцээ шаардлага, технологийн хөгжилд тулгуурласан банк санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Финакл (Finacle)системийг нэвтрүүлсэн бөгөөд энэхүү  систем нь банкны үндсэн бүртгэлийн системээс гадна харилцагчийн үйлчилгээ (CRM), хөрөнгийн удирдлага (Treasury), гадаад худалдааны санхүүжилт (Trade Finance), хөрөнгө оруулалтын банк (Wealth Management), интернэт болон мобайл банк(e-Bank), дебит карт зэрэг дэд системүүдийг багтаасан банкны универсиал,цогц систем гэдгээрээ давуу талтай.

Финакл системийг ING Bank, ANZ Bank, Co-оperative Bank, Standard Bank зэрэг дэлхий даяар 84 орны нийт 190 банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлж,банкны үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хүмүүсийн 14% нь уг системээр үйлчилгээ үзүүлж байна.

Финакл системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, үйлчилгээний хурд, аюулгүй найдвартай байдал зэрэг нь олон улсын шаардлагад нийцэж, харилцагчдад илүү дэвшилтэт, найдвартай үйлчилгээг хүргэх боломжийг бий болгодгоороо онцлог юм.

Ийнхүү Голомт банк болоод “Инфосис” компанийн хамтын ажиллагаа, нөр их хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр дүнд Монгол  Улсын банк санхүүгийн салбарын хөгжилд дэлхийн жишигтэй эн зэрэгцэх дахин нэг алхам амжилттай хийгдлээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг